Докторын зэрэг хамгаалсан багш нартаа баяр хүргэе.

Инженер Технологийн Дээд Боловсролын “1000 инженер” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилготой билээ. МХТС ба МТС-ийн хамтарсан “Дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ ахуйн ухаалаг системийн хөгжүүлэлт” төслийн багийн 3 гишүүн Япон улсын их сургуулиудад докторын зэргээ амжилттай хамгааллаа.

МХТС-ийн Мэдээллийн Технологийн салбарын багш Б.ЗОЛЗАЯА нь 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Япон Улсын Токушима Их Сургуулийн Мултимедиа мэдээлэл хайлтын лабораторид “A study on Mongolian text-to-speech system based on deep neural network“ сэдвээр докторын зэргээ амжилттай хамгааллаа. Б.Золзаяа нь олон улсын сэтгүүлийн 2, олон улсын эрдэм шинжилгээний хурлын 1, дотоодын эрдэм шинжилгээний хурлын 3 өгүүлэл тус тус хэвлүүлсэн.

МХТС-ийн МСАБ-ын багш Ц.ЭНХТӨР нь 2022 оны 02-р сарын 10-ны өдөр Япон улсын Нарагийн Шинжлэх Ухаан Технологийн Институтийн (NAIST) Кибер Ресилиенс Лабораторид " Deep Learning-Based Cyberattacks Behaviour Analysis for IoT Ecosystem " сэдвээр докторын зэргээ амжилттай хамгааллаа. Ц.Энхтөр нь олон улсын сэтгүүлийн 1, олон улсын эрдэм шинжилгээний хуралд 2 өгүүлэл тус тус хэвлүүлсэн.

МХТС-ийн Холбооны салбарын багш Ж.ОРГИЛ нь 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Япон Улсын Токушима Их Сургуулийн Компьютерийн хараа лабораторид “A study on Human Emotion Recognition in Video Images using Deep Learning “сэдвээр докторын зэргээ амжилттай хамгааллаа. Ж.Оргил нь олон улсын сэтгүүлийн 1, олон улсын эрдэм шинжилгээний хурлын 3, дотоодын эрдэм шинжилгээний хурлын 1 өгүүлэл тус тус хэвлүүлсэн.

МХТС-ийн захиргаа, Эрдмийн зөвлөлийн хамт олон, сургуулийнхаа нийт багш ажилчдын нэрийн өмнөөс докторын зэрэг хамгаалсан багш нартаа баяр хүргэж, эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.

МХТС-ийн захиргаа
2022.02.16

Мэдээ мэдээлэл
Докторын зэрэг хамгаалсан багш нартаа баяр хүргэе. “КОЙКА” төслийн баг ажиллаж байна. Багш нар төрийн дээд цол, одонгоор шагнагдав. ABU Robocon 2021 ШУТИС-ийн МХТС дээр “Ажил олгогчдын өдөрлөг 2022” зохион байгуулагдлаа Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Юнител групп “КАНСАТ 2022” үндэсний тэмцээнд оролцох МХТС-ийн багийг ивээн тэтгэхээр боллоо АВТОМАТ РОБОТ – 2022 ХАВРЫН УЛИРЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Холбооны салбарын “Төслийн хичээлүүдийн бүтээлийн үзэсгэлэн” амжилттай зохион байгуулагдлаа ШУТИС-ийн МХТС дээр КОЙКА-ын санхүүжилттэй “ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” амжилттай хэрэгжиж байна Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн нэрэмжит “Инженерчлэлийн эдийн засаг” УЛСЫН НЭЭЛТТЭЙ III олимпиад амжилттай зохион байгуулагдлаа ММТ 2023 Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, CoreMind ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа МХТС-ийн бакалвар оюутнуудын дунд зохион байгуулагдах "SONOR X" инновацын уралдаан Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбарын дэд профессор Л.Одончимэг төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнагдлаа. “ICTFocus” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн II дугаарт өгүүлэл хүлээн авч байна. STREAM-ROBOT, AI DRONE сургалт 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын II шат зохион байгуулагдлаа. ШУТИС нь ЭЕШ-д бэлдэх онлайн сургалтыг орон даяар үнэ төлбөргүй явуулна. Доктор (Ph.D) зэрэг хамгааллаа. МХТС-ийн бакалавр оюутны "Шилдэг бүтээл" шалгаруулах уралдааны удирдамж ШУТИС-ийн эрдэмтэн судлаач, багш нарын “Эрдмийн чуулган-2023” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. БНСУ-ын "The K-Bolt" ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.