Сургуулийн товч танилцуулга
Мэдээлэл, холбооны технологийн сургууль (МХТС) нь 1967 оноос Монгол Улсын мэдээлэл, холбооны салбарын мэргэжилтэн бэлтгэж ирсэн туршлагатай, нэр хүндтэй ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын нэг юм. МХТС нь Баянзүрх дүүрэгт ШУТИС-ийн VI байранд байрлах 1 ээлждээ 1300 гаруй оюутан хичээллэх багтаамж бүхий хичээлийн байр, 250 гаруй оюутан амьдрах оюутны байртай. Монгол Улсын дээд боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд ШУТИС-ийн МХТС (Мэдээлэл, холбооны технологийн сургууль) болон КТМС (Компьютерын техник, менежментийн сургуулийн компьютерын ухааны салбар) нэгдэж 2014 оноос Мэдээлэл, холбооны технологийн сургууль нэрээр 6 салбар, 1 сургалтын төв, судалгааны профессорын багууд, эрдэм шинжилгээ, инновацын алба, чанарын алба, сургалтын алба, санхүү, аж ажуй, оюутны байр, номын сан гэсэн үндсэн нэгжүүдтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.