Техникийн их сургууль /ТИС/-н бүрэлдэхүүнд байсан Мэдээллийн техник автоматжуулалтын факультет /МТАФ/-н бүтцийг өөрчлөн Ардын боловсролын сайдын 1991 оны 1-р сарын 12-ны өдрийн 22-р тушаалаар Мэдлээллийн техникийн сургууль /МТС/-д “Электроник”, Компьютер техник менежментийн сургууль /КТМС/-д “Автоматик-Электроник” гэсэн тэнхимүүд байгуулснаар Электроникийн салбар үүссэн хэмээн үздэг байна.Түүхэн хөгжлийн явцад тэнхимүүдийн нэр, бүтэц бүрэлдэхүүн нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан ба улмаар 2014 онд “Электрон Техник, Тоон дохионы боловсруулалт ба микропроцессорын техник, Компьютерийн техник” гэсэн профессорын багуудыг нэгтгэж өнөөгийн Электроникийн салбарыг өргөтгөн байгуулсан байна.
Электрон системийн програм хангамж, Автоматжуулсан систем, Эмбэддэд систем гэсэн үндсэн гурван чиглэлээр бакалавр, магистр болон докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байна.
БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН