Мэдээллийн сүлжээ, аюулгүй байдлын салбар

Мэдээллийн сүлжээ профессорын баг нь ШУТИС-ийн Ректорын 2002 оны 9-р сарын 20-ны 196-н тоот тушаалаар байгуулагдаж "Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийн дагуу MNS5323-69:2009 дээд боловсролын стандартад заасан шаардлагад нийцүүлэн "Мэдээллийн сүлжээ" мэргэжлээр бакалаврын сургалтыг 17 жил явуулж ирсэн билээ. Системийн аюулгүй байдал профессорын баг нь КтМС-ийн Компьютерийн ухааны салбарын харъяанд 2008 онд анхны элсэлтээ вч сургалт явуулж эхэлсэн.

Одоогийн байдлаар нийт 401 орчим оюутан “Сүлжээний технологи”,”Системийн аюулгүй байдал” хөтөлбөрөөр суралцаж байгаа ба 812 оюутан бакалаврын зэргээр төгссөн байна. 2015 оноос эхлэн БНСУ-ын СунЧонХяны их сургуультай “Системийн аюулгүй байдал 2+2” хамтарсан хөтөлбөрөөр оюутан элсүүлсэн ба тус сургуульд 33 оюутан суралцаж байна. Тайвань улсын Үндэсний төв их сургуульд ахисан түвшний сургалтанд оюутнуудыг 2018 оноос эхлэн суралцуулж байна.

Бакалаврын түвшний оюутнууд мэргэжлийн чиглэлийн улсын олимпиад, тэмцээнүүдэд удаа дараалан эхний байруудыг эзэлсээр байна. Манай хөтөлбөрийг төгсөгчид олон улс ба төр хувийн хэвшилд үр бүтэлтэй ажиллаж, ахин дэвшиж байна.