Компьютерийн ухааны салбарын үүсэл хөгжлийг 1984 онд Монгол Улсын засгийн газрын тогтоол гарч Политехникийн дээд сургуулийн Инженер, эдийн засгийн факультетэд “Дээд сургууль дундын Удирдлагын автоматжуулсан систем, тооцоолох техникийн тэнхим” байгуулагдсанаар эхэлсэн гэж үздэг. Хожим энэ тэнхим ШУТИС–ийн КТМС, цаашлаад 2014 оны 7 сараас ШУТИС–ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн нэг салбар болсон.
Салбар нь “Програм хангамж” (1987 он), “Компьютерийн ухаан” (2016 он) хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын түвшний сургалтыг зохион байгуулдаг.
Мөн “Програм хангамж” хөтөлбөрөөр 2012 оноос Энэтхэгийн IEC их сургуультай 3+1 хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тус салбар “Програм хангамж” сургалтын хөтөлбөрөөр бие даасан элсэлтийг 1987 онд анх авсан ба өнгөрсөн 30 жилийн хугацаанд 1060 бакалавр, 154 магистр, 9 доктор бэлтгэсэн.
Салбарын бахархал бол манай оюутнууд, манай төгсөгчид. Өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрт төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад мэдээллийн технологийн голлох албан тушаал дээр ажиллаж байна. Манай төгсөгчид гадаадад ч өндрөөр үнэлэгддэг төдийгүй олон төгсөгч АНУ, Япон, ХБНГУ, Австрали зэрэг өндөр хөгжилтэй оронд Microsoft, Adobe systems гээд олон тооны нэр хүндтэй компаниудад ажиллаж байна.