Холбооны салбар нь Монгол улсын мэдээлэл холбооны салбарт 1967 оноос анхны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж ирсэн 50 гаруй жилийн арвин их туршлагатай, өнгөрсөн хугацаанд 2500 гаруй дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгээд байна. Тус салбар нь ШУТИС-ийн ууган салбар, тэнхимүүдийн нэг бөгөөд суралцагчид, төгсөгчдийн чанар, ажил эрхлэлтээр тус ШУТИС-д тэргүүлдэг. 2022-2023 оны хичээлийн жилийн байдлаар дараах хөтөлбөрүүдээр бакалавр, магистр, докторын түвшинд сургалт явуулж байна.
Бакалаврын түвшинд:
- Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл, Утасгүй холбооны инженерчлэл
- Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл хамтарсан хөтөлбөр /2+2/
- Утасгүй холбооны инженерчлэл хамтарсан хөтөлбөр /2+2/
- IoT технологи
- Мультимедиа технологи
Магистрын түвшинд:
- Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл
- Утасгүй холбооны инженерчлэл холбоо
- Оптик холбооны инженерчлэл, өргөн нэвтрүүлгийн технологи
- Сансрын холбооны инженерчлэл
- Шуудан холбооны технологи
Докторын түвшинд:
- Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл
- Утасгүй холбооны инженерчлэл
Цахилгаан холбооны бакалаврын болон магистрын хөтөлбөр нь Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн шийдвэрээр 2004 онд Монгол Улсад анх удаа магадлан итгэмжлэгдсэн мөн Утасгүй холбооны бакалаврын хөтөлбөр нь Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн шийдвэрээр 2009 онд тус тус магадлан итгэмжлэгдсэн.
УТАСГҮЙ ХОЛБООНЫ ИНЖЕНЕР МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ЦАХИЛГААН ХОЛБООНЫ ИНЖЕНЕР МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА
МУЛЬТИМЕДИА ТЕХНОЛОГИ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
ЦХИТ ба УХИТ бакалаврын хөтөлбөрүүд нь 2017-2018 оны хичээлийн жилд АНУ-д төвтэй инженер технологийн олон улсын магадлан итгэмжлэлийн байгууллага – ABET-аар магадлан итгэмжлэгдсэн. ABET – Accreditation Board of Engineering Technology
Холбооны салбарт 2022-2023 оны хичээлийн жилд үндсэн багш-26, ахмад гэрээт багш-1, сургалтын мастер-2, эрхлэгчийн туслах ажилтан-1 гэсэн 30 хүний бүрэлдэхүүнтэй сургалт, эрдэм шинжилгээ, олон нийтийн ажил явуулж байгаа бөгөөд үүнээс 18 багш доктор (Ph.D)-ын зэрэгтэй байна. 2021-2022 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт 364, магистрын хөтөлбөрт 55, докторын хөтөлбөрт 1 оюутан тус тус идэвхтэй суралцаж байгаа бол өнөөг хүртэл Мэдээлэл холбооны сүлжээний инженерчлэл хөтөлбөрөөр 1400 гаруй, Утасгүй холбооны инженерчлэл хөтөлбөрөөр 1500 гаруй төгсөгчдийг бэлтгэн гаргажээ.
Үр дүнд суурилсан сургалтын CDIO арга зүйг Цахилгаан Холбоо, Утасгүй Холбооны хөтөлбөрүүдэд 2014-2015 оны хичээлийн жилээс нэвтрүүлж байна. Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд төсөлд суурилсан сургалтын хичээлүүд ЦХИТ ба УХИТ хөтөлбөрүүдэд орсноор лабораторийн тоног төхөөрөмж материаллаг баазыг өргөтгөсөн.
Холбооны салбар нь 2012–2013 оны хичээлийн жилээс МХТС, Москвагийн Холбоо Мэдээллийн Техникийн Их Сургуультай 2+2 хамтарсан хөтөлбөрийг Цахилгаан холбоо ба Утасгүй холбоо мэргэжлээр хэрэгжүүлж байна.
БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН
- Салбарын эрхлэгч З.БУЯНХИШИГ /Доктор(Ph.D), дэд профессор/
- Зөвлөх профессор Б.ОТГОНБАЯР /Доктор(Ph.D), профессор/
- Профессор Ц.БАЛЖИННЯМ /Доктор(Ph.D), дэд профессор/
- Профессор Ж.ЖАВЗАНСҮРЭН /Доктор(Ph.D), дэд профессор/
- Дэд профессор Ш.ГАНБОЛД /Доктор(Ph.D), дэд профессор/
- Дэд профессор Л.ЭРДЭНЭБАЯР /Доктор(Ph.D)/
- Дэд профессор С.БАТДАЛАЙ /Доктор(Ph.D)/
- Дэд профессор Б.АРИУНЗАЯА /Доктор(Ph.D)/
- Ахлах багш Э.НАРАНТУЯА /Доктор(Ph.D)/
- Ахлах багш П.НЯМСҮРЭН /Доктор(Ph.D)/
- Ахлах багш Ц.АРИУНАА
- Ахлах багш Д.ДОЛГОРСҮРЭН
- Ахлах багш Г.ЭРДЭНЭЧИМЭГ
- Ахлах багш Ч.ОЮУ
- Ахлах багш А.МӨНХБАЯР /Доктор(Ph.D)/
- Ахлах багш Б.ПҮРЭВЦЭРЭН /Доктор(Ph.D)/
- Ахлах багш Б.БАТШАГАЙ
- Багш Б.ЦЭРЭНЛХАМ
- Багш П.БУМДҮҮРЭН
- Багш Б.ПҮРЭВ
- Багш Р.БАЯРМАА
- Багш Ө.БУЯНХИШИГ
- Багш Э.ЭРДЭНЭТУЯА
- Багш Ч.ГАНБААТАР
- Сургалтын мастер А.БУЯНБАТ
- Сургалтын мастер Ч.ДААРИЙМАА
- Сургалтын мастер Б.ОЮУН-ЭРДЭНЭ
Салбарын багш судлаачдын судалгааны чиглэл:
- Дэвшилтэт Мэдээлэл Холбооны Технологи
- Тоон дохионы боловсруулалт
- Оптик дохионы боловсруулалт
- Утасгүй холбооны технологи, RF инженерчлэл
- Өргөн нэвтрүүлгийн технологи, Тоон Телевиз
- Долгионы уртын замчлалт оптик сүлжээчлэл
- Динамик зурвасын хуваарилалт
- Холбооны сүлжээний энергийн үр ашиг
- Их багтаамжийн OXC, софт холболтын технологи
- IoT, ухаалаг сүлжээ
- Сүлжээний ачааллын анализ QoS, Протокол анализ
- IP технологи
- Сансрын холбоо
- Өндөр түвшний модуляц
- Оптик хэрэглэгчийн сүлжээ
- Утасгүй мэдрэгч сүлжээ
- Антенн, микродолгионы төхөөрөмжүүд
- Их өгөгдөл, хиймэл оюун
- Дүрсийн боловсруулалт
- Үүлэн тооцоолол
- Мультимедиа технологи
- Цахим сургалтын технологи
СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРУУД:
Цахилгаан хэлхээ, хэмжлэгийн лаб Тоон холболтын системийн лаб
Оптик сүлжээний лаб Холбооны шугамын байгууламжын лаб
Холбооны системийн лаб Системийн загварчлалын лаб
Системийн төслийн лаб RF судалгааны лаб
Мультимедиа студийн лаб Бичил долгионы ба хөдөлгөөнт холбооны лаб
CDIO Лаб Идэвхитэй сургалтын танхим
ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ХАЯГ
ШУТИС-ийн хичээлийн 6-р байр
(976) 7015-1333; Факс: + (976) 7015-1333; + (976) 7015-6333