Хичээлийн суралцахуйн үр дүнгүүдийн үнэлгээний төлөвлөлт
Тухайн хичээлээс оюутны суралцсан байх суралцахуйн үр дүнгүүд буюу мэдлэг, чадвар хандлагуудыг ямар аргуудаар нэг бүрчлэн хэрхэн үнэлэхийг тодорхойлно.
1. Шууд үнэлгээний төлөвлөлт
Явцын 70 оноо ба шалгалтын 30 оноог үр дүн бүрээр задлан онооны хуваарилалт хийсэн. Тухайн үнэлгээний аргад харгалзах нийт оноог түүнд хамааралтай CLO бүрийн ач холбогдлыг харгалзан жигд бус хуваарилсан Ингэхдээ үнэлгээний оноог 100%-д шилжүүлэн үр дүн бүрд харгалзах хувь/оноог (50хувь/2.5 оноо гэх мэт) тус тус гаргасан. Үр дүн бүрээр гарах нийт оноо нь (100 хувь/31.5 оноо) тухайн үр дүнгийн хувьд оюутны авах дээд оноог илэрхийлнэ.
2. Шууд бус үнэлгээний төлөвлөлт
Тухайн хичээлийн төгсгөлд оюутнуудаас санал асуулга авах замаар хичээлийн суралцахуйн үр дүнгүүд буюу мэдлэг, чадвар, хандлагыг хэр түвшинд эзэмшсэнийг өөрөөр нь үнэлүүлнэ. Энэ санал асуулгыг тухайн улирлын 16-р долоо хоногт багтааж авна. Оюутны тухайн хичээлийн суралцахуйн үр дүнгүүдийг эзэмшсэн түвшинг (0-4) оноогоор, бусад асуулгуудыг (1-5) оноогоор тус тус үнэлнэ. Хавсралт 1-д үзүүлсэн загварын дагуу хичээл судалсан оюутан бүрээс санал асуулга авна.
Хичээлийн суралцахуйн үр дүнгүүдийн үнэлгээнд дүн шинжилгээ хийх
Багш тухайн улиралд заасан хичээлийнхээ суралцахуйн үр дүнгүүдийн гүйцэтгэлд 4-р хэсэгт тодорхойлсон төлөвлөгөөний дагуу шууд ба шууд бус үнэлгээ хийнэ. Энэхүү үнэлгээг хийхдээ хавсралт 2-д үзүүлсэн “суралцахуйн үр дүнгүүдийг үнэлэх ерөнхий аргачлал”-ыг ашиглана. Шууд ба шууд бус үнэлгээний үр дүнг зорилтот түвшинтэй харьцуулан, шаардлага хангахгүй байгаа суралцахуйн үр дүнг хэрхэн сайжруулах санал, зөвлөмж боловсруулж “Хичээлийн суралцахуйн үр дүнгийн үнэлгээний тайлан”-д тусгана.