ABU Robocon 2021 олон улсын роботын тэмцээнд эх орноо төлөөлөн ШУТИС болон ҮБХИС сургуулиуд амжилттай оролцлоо. Уг тэмцээнд оролцсон азийн 11 орны 21 багтай өрсөлдөн дэд байранд шалгарч First_runner_Up цомын эзэн болж 2019 онд гаргасан түүхэн амжилтаа давтсан МХТС-ийн Дэд профессор, доктор Ц.Хүрэлбаатар, М. Өсөхбаяр багш нар болон АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА гэсэн урианд нэгдэн зүтгэл гарган оролцсон "Цахим алт" багийн нийт оюутнууд, электроникийн салбарын багш нартаа баяр хүргэе!
Аж үйлдвэрийн 4 болон 5-р хувьсгалын үед машин, робот техник чухал үүрэгтэй нь тодорхой бөгөөд өнөөдрийн тэмцээн нь манай сургуулийн багш, оюутнуудын хамтын бүтээл нь олон улсад тэргүүлэх хэмжээнд хүрснийг баталсан сайхан үйл явдал боллоо. МХТС-ийн зүгээс цаашдаа өнөөдрийн гаргасан амжилтыг үргэлжлүүлэх, ахиулахын тулд багш, оюутнуудынхаа сургалт, судалгааг дэмжин ажиллах болно.