МХТС-ийн ахисан түвшний оюутнуудын дунд зохион байгуулагддаг Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2021” эрдэм шинжилгээний хурал энэ жил МХТС-ийн оюутнуудаас гадна салбарын бусад их, дээд сургуулийн оюутнуудыг хамруулан 2 үе шаттайгаар зохион байгуулагдлаа. Эхний шатнаас шалгарсан доктор оюутны 1, магистр оюутны 9 илтгэлийг 2021 оны 11 сарын 30-нд сургуулийн нэгдсэн хурлаар хэлэлцүүлэв.

Салбараас шалгарсан өгүүллүүдийг Х.Загарзүсэм, Ж.Жавзансүрэн, Г.Хишигжаргал, Д.Сарангэрэл, Ч.Мөнхнасан, Г.Ганчимэг, Д.Золзаяа, Ч.Эрдэнэбат, Ч.Цэнд-Аюуш, Б.Долгорсүрэн, Т.Уранчимэг, Б.Батшагай, А.Түвшинбаяр, Г.Гүндсамбуу, Х.Хулан нарын редакцийн бүрэлдэхүүний өгсөн шүүмжийн дагуу засварлан хэлэлцүүлж доктор (Ph.D) Х.Загарзүсэм, доктор (Ph.D), профессор Б.Дамдинсүрэн, доктор (Ph.D), дэд профессор Ц.Ганбат, доктор (Ph.D), дэд профессор Ж.Жавзансүрэн, доктор (Ph.D), дэд профессор Б.Батзолбоо, доктор (Ph.D) В.Нямсүрэн гэсэн шүүгчдийн бүрэлдэхүүн магистрын ангилалд дараахь эхний 3 байрыг шалгаруулж илтгэгч оюутнаас гадна удирдагч багш нарт нь урамшууллыг олгов.

Магистрын ангилалд:

I-р байр          “Радио телеграфын автоматжуулалт болон мэссэж солилцох төхөөрөмжийн хөгжүүлэлт

 Илтгэгч: Ж.Бямбадорж /Утасгүй холбоо хөтөлбөрийн магистрант/

             Удирдагч: Доктор (Ph.D) С.Батдалай /Холбооны салбарын ахлах багш/

II-р байр         “Дохио хэлний цагаан толгойн үсэг таних хиймэл оюун ухааны загвар

 Илтгэгч: Г.Мөнх-Эрдэнэ, А.Отгонбаяр /Электроник хөтөлбөрийн магистрант/

 Удирдагч: Докторант Б.Луубаатар /Электроникийн ахлах багш/

III-р байр        “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын инженерчлэлийн сэтгэлгээг хөгжүүлэхэд робот тоглоомын аргыг ашиглах нь

 Илтгэгч: А.Отгонбаяр /Электроник хөтөлбөрийн магистрант/

            Удирдагч: Доктор (Ph.D), дэд проф  Ц.Хүрэлбаатар /Электроникийн салбарын дэд профессор /

Докторын ангилалд:

“Дөрвөн сэнстийн удирдлагад нейрон сүлжээний загваруудыг харьцуулан турших нь”

Илтгэгч: Г.Бат-Эрдэнэ /Электроник мэргэжлийн докторант/

           Удирдагч: Доктор (Ph.D)  Ц.Тэнгис /Электроникийн салбарын дэд профессор /