2021 оны 11 сарын 05-13-нд Улсын Сүлжээний IX Олимпиадыг ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн Мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбар, Үндэсний Дата төв, Мэдээллийн аюулгүй байдлын газар хамтарч зохион байгууллаа. Ивээн тэтгэгчээр ГОЛОМТ банк, IKON, VERTEXMON компаниуд ажиллав.

Олимпиадыг 2 үе шаттайгаар зохион байгуулж 1-р шатыг 2021 оны 11-р сарын 05-нд онлайнаар зохион байгуулж дараах сургуулийн оюутнууд 2-р шатанд шалгарлаа.

 

Улсын Сүлжээний IX-р олимпиадын 2-р шат 2021 оны 11 сарын 13-ны өдөр МХТС дээр болж ШУТИС-МХТС, МУИС, УБИС, ХААИС, ТӨУИС, ШМТК сургуулийн нийтдээ 20 оюутан өрсөлдлөө.

Олимпиадын 1-р байрыг МУИС-ийн оюутан Г. Гомбодорж

Олимпиадын 2-р байрыг ШУТИС, МХТС-ийн оюутан О. Доржготов

Олимпиадын 3-р байрыг ШУТИС, МХТС- ийн оюутан Д. Гантулга

Тусгай байрыг МУИС-ийн оюутан Б.Энхсайхан, ШУТИС, МХТС-ийн оюутан Г.Тунгалаг нар  эзэллээ.