БОДИЗ ИНТЕРНЭЙШНЛ ГРУПП ХХК-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, Бодиз интернэйшнл групп ХХК-ийн захирал Б.Дөлгөөн нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Бодиз интернэйшнл групп ХХК нь цахилгаан машин угсрах, үйлдвэрлэх, турших чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд МХТС-тай дараах байдлаар хамтран ажиллахаар тохиролцов.

  1. Цахилгаан автомашины угсралт үйлдвэрлэлийг Монголын зах зээлд таниулж нэвтрүүлэхэд онол, практик, арга зүйн талаас эрдэмтэн, мэргэжлийн багш профессор, ажилтнуудын санал зөвлөмжийг авах
  2. Цахилгаан автомашины үйлдвэрлэл, угсралт, ашиглалтын чиглэлээр эрдэмтэн багш нарын эрдмийн ажилд шаардлагатай үед туслалцаа үзүүлэх
  3. МХТС-ийн сургалтын орчин, лаборатори, дадлагын баазыг шинэчилэн сайжруулахад туслалцаа, дэмжлэг үзүүлж санаачлагатай ажиллах
  4. Салбарын зүгээс мэргэжлийн онол практикын хурал зөвлөгөөн зохион байгуулахад эрдэмтэн багш, оюутнуудыг оролцуулах
  5. Оюутнуудыг дадлагажуулж, төгсөгчдийг ажлын байраар хангах
  6. Багш нарыг өөрийн компанид богино хугацаагаар ажиллуулж, практик ур чадвар зэмшүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
  7. Ажилтнуудад шаардлагатай мэргэжлийн сургалтыг МХТС дээр зохион байгуулах
  8. МХТС-ийн оюутны сайн дурын байгууллагууд, клуб, дугуйлангуудын үйл ажиллагааг боломжит хэлбэрүүдээр дэмжиж ажиллана.

 

МХТС-ийн захиргаа

2021.11.04