Герман улсын Өндөр гүйцэтгэлт микро электроникийн институтийн (IHP-Institute for high performance microelectronics) судлаач, доктор С. Олонбаяр судалгааны ажлынхаа талаар 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр МХТС-ийн 101 тоот өрөө, онлайн хосолсон байдлаар илтгэл тавив. Илтгэлд өөрийн ажиллаж байсан үйлвэрлэлийн автоматжуулалтанд зориулсан IR-UWB трансивер интеграл схем хөгжүүлэх, Ku царын фаз шилжүүлэгч, үйлдвэрлэлийн автоматжуулалтанд зориулсан хиймэл оюуны төслүүдээсээ болон Германы их сургуулиудад профессор сонгох процесс, хамтран ажиллах боломжийн талаар санал бодлоо илэрхийлэн харилцан ярилцаж үр дүнтэй семинар болж өндөрлөлөө.