МХТС-ийн 2020-2021 оны хичээлийн хаврын улирлын бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо.

МХТС-ийн 2020-2021 оны хичээлийн хаврын улирлын бакалавр оюутны  ЭШХ нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр TEAMS-МХТС-ЭШХ группээр цахимаар явагдаж өндөрлөв. Энэхүү хурал харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Холбооны салбарын профессор Ц.Балжинням, Мэдээллийн Технологийн салбарын профессор О. Бат-Энх, Электроникийн салбарын дэд профессор Ц.Тэнгис, Компьютерийн ухааны салбарын дэд профессор Ч.Цэнд-Аюуш, Мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбарын ахлах багш Ч.Эрдэнэбат, МҮИС-ийн Мэдээллийн Техонлогийн Сургуулийн захирал Б. Туяацэцэг нар хурлын шүүх бүрэлдэхүүнд орж ажиллан салбаруудаас шалгарсан 15 (ХС-5, МТС-1, ЭС-4 МСАБС-2, КУС-3) илтгэлийг сонсож  дүнгээ гаргалаа. Хурлын явцад ончтой мэргэн  асуулт тавьж, тунгаан шүүсэн шүүх бүрэлдэхүүнд баярлалаа. Хурлын ажиллагаанд оролцож судалгааны ажлын үр дүнгээ танилцуулсан нийт оюутнууддаа сонирхолтой болгосон заваа зарцуулж ажилласан багш нартаа баярлалаа.

Үүнд:

I байр:   Хүний хөдөлгөөн таних загварт зориулсан өгөгдөл цуглуулах систем

               Илтгэгч:  А.Саруулбуян, Г. Гантулга   /Электроникийн салбарын -III курсын оюутан/

              Удирдагч: Б.Луубаатар /ЭС-ын  ахлах багш, докторант /        

II байрХөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан LEGO роботын хөгжүүлэлт

              Илтгэгч:  А. Мөнх-Эрдэнэ, Б. Билгүүн, Г. Гантулга /Электроникийн салбарын -III курсын оюутан/

             Удирдагч: док(Ph.D), дэд проф Ц.Хүрэлбаатар /ЭС-ын  дэд профессор,  /

III байр: Утасгүй гэрлэн сүлжээг ашиглан интернэтийн сүлжээг зохион байгуулах судалгаа,  

                мессэж явуулах туршилт

  Илтгэгч:  О.Шинэн (ХС-ын IV курс), Г.Буяндэлгэр (ХС-ын III курс) , М.Ганболд  (ХС-ын IV  курс)

               Удирдагч: Ду. Долгорсүрэн /ХС-ын ахлах багш, докторант/

Шалгарсан илтгэлүүдээрээ оюутнууд маань  Техник технологи, Нийгэм хүмүүнлэг дизайн, Байгалийн ухаан экологи гэсэн салбар хуралдаантайгаар 2021 оны 04 дүгээр сарын 09-нд  зохион байгуулагдах ШУТИС-ийн бакалавр оюутны нэгдсэн хурал Эрдмийн чуулганд оролцох юм.

Сургуулийнхаа нэрийн өмнөөс оюутнууддаа амжилт хүсье.

 

Цаг заваа гарган мэргэн шүүсэн эрхэм багш нартаа болон өгүүллийн редакц хийсэн гишүүддээ, хуралд өгүүллээ хэлэлцүүлэн оролцсон нийт оюутнууддаа хурал зохион байгуулагчдын зүгээс талархалаа илэрхийлье.

 

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ