Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2020” сэдэвт намрын улирлын магистр оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

2020-2021 хичээлийн жилийн намрын улирлын Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2020” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар Microsoft Teams-ээр онлайнаар  зохион байгуулагдав. Эрдэм шинжилгээний хуралд нийт дээ 39 хүн онлайнаар оролцлоо. 

Эхний шатанд Холбооны салбарт магистрын  17 илтгэл, Электроникийн салбарт магистрын 6 илтгэл, Мэдээллийн технологийн салбарт магистрын 3 илтгэл, Компьютерийн ухааны салбарт магистрын 1 илтгэл, Мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбарт  магистрын 3 илтгэл  хэлэлцэгдсэнээс шалгарсан магистр оюутны 14  илтгэлийг 2020 оны 12 сарын 02-нд сургуулийн нэгдсэн хурлаар хэлэлцүүлж магистрын ангилалд 3 байр шалгаруулсан байна.

Салбараас шалгарсан өгүүллүүдийг Г.Хишигжаргал, Б.Дорж, И.Цэрэн-Онолт, Д.Сарангэрэл, Ч.Эрдэнэбат, Б.Туяацэцэг нарын редакцийн бүрэлдэхүүн тунгаан дүгнэлт өгсний дагуу өгүүллүүдийг засварлан хэлэлцүүллээ.

Хуралд доктор (Ph.D), дэд профессор Ж.Жавзансүрэн, доктор (Ph.D), дэд профессор, МСАБ салбарын эрхлэгч Я.Дашдорж, доктор (Ph.D) дэд профессор Ш.Ганболд, доктор (Ph.D), дэд профессор Ц.Ганбат, доктор (Ph.D), дэд профессор Б.Батзолбоо, доктор (Ph.D), дэд профессор Ц.Хүрэлбаатар, МХТ-ийн сургалтын төвийн захирал Б.Энхтөгс нар илтгэлүүдийг сонсож  шалгаруулав. Мөн доктор (Ph.D),  дэд профессор, дэд захирал Н.Эрдэнэхүү, доктор (Ph.D),  профессор О.Бат-Энх, доктор (Ph.D) И.Цэрэн-Онолт,  доктор (Ph.D) Б.Мөнхбаяр, доктор (Ph.D) Ц.Тэнгис, доктор (Ph.D) Л.Эрдэнэбаяр багш нар уригдан оролцлоо.

Магистрын ангилалд:

I-р байр          “Автомат кофены машины техник болон програм хангамжийн   хөгжүүлэлт”

 Илтгэгч: Т.Баатархүү / Электроник хөтөлбөрийн магистрант /

             Удирдагч: Доктор (Ph.D),  Ц.Тэнгис  /Электроникийн салбарын дэд профессор /

II-р байр        “Машин сургалтын аргад суурилсан шагай тоглодог робот гарын хөгжүүлэлт”

 Илтгэгч: М.Өсөхбаяр / Электроник хөтөлбөрийн магистрант /

 Удирдагч: Доктор (Ph.D), дэд проф., Ц.Хүрэлбаатар /Электроникийн  салбарын дэд профессор /

III-р байр      “Блок програмчлалын хэлд суурилсан сургалтын роботын   хөгжүүлэлт”

 Илтгэгч: Д.Баярсайхан /Электроник хөтөлбөрийн магистрант/

             Удирдагч: Доктор (Ph.D), дэд проф., Ц.Хүрэлбаатар /Электроникийн салбарын дэд профессор /

 

 

Цаг заваа гарган мэргэн шүүсэн эрхэм багш нартаа болон өгүүллийн редакц хийсэн гишүүддээ, хуралд өгүүллээ хэлэлцүүлэн оролцсон нийт оюутнууддаа хурал зохион байгуулагчдын зүгээс талархалаа илэрхийлье.

 

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ