Монголын Мэдээллийн Технологи 2020 Эрдэм шинжилгээний хурал болно.

Монголын Мэдээллийн Технологи 2020 Эрдэм шинжилгээний хурал нь мэдээллийн технологи, мэдээллийн системийн чиглэлээр сургалт, судалгаа эрхэлж буй байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, багш, судлаач эрдэмтэд судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ танилцуулж, хэлэлцүүлэх, санал бодлоо солилцох, мэдээлэл түгээх, мэдлэг туршлагаа хуваалцах таатай нөхцөл бүрдүүлэхэд энэхүү хурлын гол зорилго оршино.

  • Өгүүллийг  бичихдээ A4 цаасан дээр IEEE хурлын загварыг ашиглана.    (http://www.ieee.org/conferences_events/conferences/publishing/templates.html)
  • Өгүүллийг pdf  хэлбэрээр хүлээн авна.
  • Өгүүллийн хураангуй болон бүрэн өгүүллийг https://easychair.org/conferences/?conf=mmt2020 веб хаягаар хүлээн авна.