“KHURELTOGOOT 2020” техник, технологи, инновацийн салбарын судлаачдын ээлжит хурал болно.

 

БШУЯ, ШУТС, ШУТИС, МЗЭХ (ТИЗСН) хамтран Монголын залуу эрдэмтэн судлаачдын дунд “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг 2005 оноос хойш жил бүр зохион байгуулж байна.

Энэ жилийн “KHURELTOGOOT 2020” техник, технологи, инженерчлэлийн салбарын судлаачдын ээлжит хурал 2020 оны 11-р сарын 14-ний өдөр ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Төв номын сангийн 604 тоотод болно.

Тус хурал нь дараах хоёр салбар хуралдаантай байна. Үүнд:

Салбар 1: Технологи, суурь судалгаа

Салбар 2: Инноваци, хэрэглээний шинжлэх ухаан

Эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан 2 шилдэг бүтээлийг тус бүр БШУ–ын Сайдын нэрэмжит залуу судлаачийн 4 сая төгрөгийн грант, ШУА –ийн залуу судлаачийн тэтгэлэгт шагналд тус тус нэр дэвшүүлнэ.

Энэхүү хуралд ирүүлсэн бүтээлүүд нь ISSN 2664-6986 дугаар бүхий JOURNAL OF INTERNATIONAL CONFERENCE OF TECHNOLOGY AND INNOVATION “KHURELTOGOOT 2020”-д хэвлэгдэнэ.