МХТС-д шинээр элссэн оюутнуудтай уулзалт зохион байгуулж, сургуулиа танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.

МХТС-д шинээр элссэн оюутнуудтай 2020.09.14-16нд  уулзалт зохион байгуулж, сургуулиа танилцуулах өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөг лекцийн 225 тоот өрөөнд 17 хөтөлбөрийн шинээр элссэн 344 оюутан хүрэлцэн ирэв. Жижүүр багш, эмч хамтран оюутнуудын маск, биеийн халууныг шалган, гар ариутгал хийж, зөвлөх багш нар шинээр элсэгчдэд дурсгалын зүйл гардуулав.

Зөвлөх багш нар өөрсдийн ангийн оюутнуудтай уулзалт хийж, танилцан, сонгосон мэргэжлийн онцлог, хөтөлбөрийн талаар тусгайлан танилцуулж, оюутны үнэмлэх тарааж, нэмэлт бүртгэл хийн, сургуулийн орчин, сургалт судалгааны анги танхим, лабораториудыг танилцуулан, дурсгалын зураг авахуулсан.