ICMC-2020 - Олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо

ICMC 2020 - Олон улсын эрдэм шинжилгээний  хурал 2020 оны 9 дүгээр сарын 14-17 өдрүүдэд онлайнаар зохион байгуулагдав.

 

Тус хурлын хамтран зохион байгуулагчдын хувиар ШУТИС-ийн ректор Б.Очирбат, Австрийн Венийн Технологийн Их Сургуулийн (TUW) ректор Sabine Seidler нар хурлын нээлтэд оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. ICMC 2020 хурал 21 дэх жилдээ зохиогдож байгаа ба Онолын компьютерийн ухааны биотооцоолол, түүний хэрэглээ гэсэн сэдвийн хүрээнд зохиогдож байна. Хурлын зохион байгуулах хорооны даргаар ШУТИС-ийн МХТС-ийн дэд профессор, доктор И.Цэрэн-Онолт,  TUW-ийн профессор, доктор Rudolf Freund нар ажилласан байна.