ШУТИС-ИЙН РЕКТОРЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

“ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу шилдэг элсэгч оюутныг шалгаруулж тэтгэлэг олгоно.  

Тэтгэлэгт тавигдах шаардлага

  • Бүрэлдэхүүн сургуульд өндөр оноогоор шинээр элсэн орсон суралцагч байх;
  • Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч байх;
  • Монгол улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элсэн суралцагч байх;
  • Олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргасан байх;

Тэтгэлгийн хэмжээ

  • 30 хүртэлх кредит

Бүрдүүлэх бичиг баримтын  жагсаалт

  • Тэтгэлэг хүссэн өргөдөл
  • Тэтгэлгийн анкет https://cloudmis.edu.mn/Studentapp/Login бөглөх
  • ЭЕШ батламжийн хуулбар
  • Өрхийн орлогыг тодорхойлсон бичиг баримт
  • Эссэ /Миний мэргэжил миний сонголт сэдэвт 500 үгэнд А4 цаасанд багтаан бичих/
  • EБС-ийн сүүлийн 2 жилийн амжилтын хуулбар

Материал хүлээн авах хугацаа

Материалын файлаар Оюутны cоёл, үйлчилгээний албаны studentservice@must.edu.mn  хаягаар 2020 оны 08 дугаар сарын 23-ны дотор ирүүлнэ үү. 

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА