Боловсролын Зээлийн Сан (БЗС)-ийн “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах хүсэлтэй шинээр элсэгч оюутны анхааралд

 

Зээлийн шаардлага:

  • Шинээр элсэгчийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын оноо нь 600-аас доошгүй байх / үүнийг зөвхөн эхний улиралд харгалзана/
  • Бакалаврын оюутан бол өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 2.8-аас доошгүй байх
  • Магистрант, докторант бол өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 3.2-оос доошгүй байх /шинээр элсэгчийн хувьд дипломын дипломын голч дүн (ҮГД) 3.2-оос доошгүй байх/
  • Тухайн улиралд 10-аас доошгүй кредитийн хичээл сонгож судлах

Зээл авах хүсэлтэй оюутнууд дараах баримт бичгийг бүрдүүлж Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Албанд ирүүлнэ.  Үүнд:

  1. Оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн маягт бөглөх
  2. Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссэ бичих (удирдамжийн дагуу 1 нүүрт багтаан бичих, өөрийн овог, нэр, сургуулиа заавал бичих).
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар (гаргацтай, тод байх)
  4. БЗС-гийн Оюутны хөгжлийн зээл  олгох, эргэн төлүүлэх гэрээг бөглөх (бакалаврмагистрдоктор оюутны гэрээ)
  5. ОХЗ-ийн 1 хувийн Эрсдэлийн даатгалын төлсөн баримт  (/гар утсаар фейсбүүкээр хуудас руу орж даатгал төлөх эсвэл Хаан банк дахь Хаан даатгал ХХК-ны 5447168028 тоот дансанд тушаах)
  6. Бакалавр оюутны хувьд ЭЕШ-ын онооны хуудасны хуулбар
  7. Магистр, доктор оюутны хувьд дипломын хуулбар

*Боловсролын Зээлийн сангийн системд бүртгүүлэхийн тулд и-мэйл хаяг, эцэг эхийн регистр, гар утасны дугаараа өргөдөл дээрээ заавал бичиж өгнө.

Шуудангийн хаяг:

8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс 14191 Ш/х: 46/520 Утас: (976)-11-324590-2206 Хүлээн авагч: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Алба. Х.Оюунхишигт

ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах хайрцаг:

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Алба. Х.Оюунхишигт /сургууль, овог нэр, регистрийн дугаар,  гар утас бичих/ дугтуйтай зээлийн материалаа 2020 оны 8 дугаар сарын 24-нөөс 31-ний дотор ирүүлнэ үү.

ШУТИС. Сургалтын хөтөлбөрийн алба

2020.08.11-нд

 

https://elselt.edu.mn/Default/NewsDetail/1178