2020-2021 оны хичээлийн жилд Боловсролын Зээлийн Сан (БЗС)-ийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар суралцах ШУТИС-ийн 1 дүгээр курсийн (шинээр элссэн), бакалаврын оюутны анхааралд
Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын дагуу:
- 4.1.1. Бүтэн өнчин суралцагч
- 4.1.2. Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, эсхүл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын суралцагч
- 4.1.3. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
- 4.1.4. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн
- 4.1.6. Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн
- 4.1.8. Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч зэрэг заалтуудын аль нэгээр өдрийн ангид суралцагч бол БЗС-аас буцалтгүй тусламж олгоно.
Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар сурах ШУТИС-ийн оюутны бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Бүтэн өнчин суралцагч:
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Эцэг, эх нас барсныг гэрчлэх бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгох тухай гэрээ
2. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Төрсний гэрчилгээний хуулбар
- “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын нотариатаар батлуулсан хуулбар (50 хувиас багагүй хөдөлмөрийн чадвар алдалтын хувьтай байх, 2020 оны 8 дугаар сараас хойш, хүчинтэй хугацаатай байх )
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгох тухай гэрээ
3. Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй суралцагч:
- Эцэг, эх, суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Эцэг, эхийн “хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын нотариатаар батлуулсан хуулбар (Эцэг, эхийн хоёулангийн нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь 50-иас багагүй байх, хугацаа нь 2020 оны 8 дугаар сараас хойш байх)
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгох тухай гэрээ
4. Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагч:
- Суралцагчийн болон хөдөлмөрийн чадвар алдсан гишүүний иргэний үнэмлэхийн хуулбар
- Төрсний гэрчилгээний хуулбар
- “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-ын нотариатаар батлуулсан хуулбар (Хөдөлмөрийн чадварын бүрэн алдалт буюу 70 хувиас багагүй байх, хугацаа нь 2020 оны 8 дугаар сараас хойш байх)
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгох тухай гэрээ
5. Нэг өрхийн гурван суралцагчийн нэг:
- Гурван суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Гурван суралцагчийн төрсний гэрчилгээний хуулбар
- Гурван суралцагчийн суралцаж буй сургуулийн тодорхойлолтууд
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгох тухай гэрээ
6. Цаатан өрхийн суралцагч:
- Суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
- Төрсний гэрчилгээний хуулбар
- Багийн засаг даргын тодорхойлолт /Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн баруун, зүүн тайгад цаа маллан амьдарч буй тухай/
- Баг, сум /хороо, дүүргийн/ засаг даргын дэмжлэг уламжилсан тодорхойлолт
- Өргөдөл /өргөдөлд оюутан өөрийн болон, эцэг эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, өөрийн и-мэйл хаягийг бичнэ/.
- Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны хуудасны хуулбар /элсэлтийн журмын дагуу хичээл-1 нь 480-аас багагүй, хичээл 2 нь 400-аас багагүй ЭЕШ-ын оноотой байх/
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
- Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгох тухай гэрээ
Энэхүү журам нь 2 дахь удаагаа бакалаврын хөтөлбөрт суралцагчид хамаарахгүй.
Шинээр, 1 дүгээр курст элсэгч нь буцалтгүй тусламжийн дээрх материалыг гаргацтай, тод, албан бичгийн шаардлага хангасан байдлаар бэлтгэн, 8 дугаар сарын 11-нээс 24-ний өдрийг хүртэл, А4 хэмжээтэй дугтуйд хийн, шуудангаар дараах хаягаар явуулна уу :
8-р хороо, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар, Монгол улс 14191 Ш/х: 46/520 Утас: (976)-11-324590
Хүлээн авагч: Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Алба. Ц.Батдулам утас 99094866
Дугтуйн гадна талд “Буцалтгүй тусламжийн материал” гэж бичнэ.
Жич: Улаанбаатар хотод байгаа шинээр элсэгч нь ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлах хайрцагт буцалтгүй тусламж хүссэн дугтуйтай материалаа (дээрх хаягийг бичин) 8 сарын 11-нээс 24-ний өдрийг хүртэл хугацаанд хийж болно. Дугтуйн гадна талд “Буцалтгүй тусламжийн материал” гэж бичнэ.
Тайлбар:
- БЗС-ийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжаар намрын улиралд 12, хаврын улиралд 18 кредитийн төлбөрийн санхүүжилт БЗС-аас ордог ба сонгосон кредитийн зөрүүг оюутан хувиараа урьдчилан төлдөг болно.
- БЗС-ийн сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжид хамрагдсан, эсэх талаар эцсийн шийдвэрийг 2020 оны 9-10 дугаар сард БЗС-д материалаа шалгуулан, хяналтын тоонд багтаан санхүүжилтийн тооцоог баталгаажуулсны дараагаар гаргана.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн
Сургалтын Хөтөлбөрийн Бүртгэлийн Алба
2020.08.11
-
НИЙТ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД 10/26/2017 6:52:04 PM
-
Бүртгүүлэх үйл ажиллагааны дараалал | 10/26/2017 6:51:14 PM
-
БНСУ-ын “POSCO TJ PARK” сангийн тэтгэлэгт хөтөлбөр 10/26/2017 6:48:50 PM
-
Японы улсын Кумамото их сургуульд ахисан түвшинд суралцагчдыг богино хугацааны солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна 10/26/2017 6:47:38 PM
-
Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа 10/26/2017 6:46:37 PM
-
Бакалавр оюутны бүтээлийн уралдаанд оролцохыг урьж байна. 10/26/2017 6:45:22 PM
-
ШУТИС-ийн оюутнуудад зориулсан “Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдах тухай 10/26/2017 6:43:47 PM
-
“Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ын бүртгэлээ эхлүүллээ 10/26/2017 6:41:32 PM