“Автомат Робот 2019 ” хаврын тэмцээний танилцуулга

Дэлхийн олон улсад оюутан залуучууд, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг  хөгжүүлэх, чөлөөт  цагийг  зөв  боловсон  өнгөрүүлэх,  бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих зорилготой роботын төрөл бүрийн тэмцээн уралдааныг зохион байгуулдаг.

Үүний нэг адил цагаан зураасан замаар уралддаг роботын тэмцээнийг Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Электроникийн салбарын  “High Tech” сайн дурын клубын оюутнууд санаачлан 2009 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн. Тус тэмцээн 2012 оноос өргөжиж, ШУТИС-ийн МХТС, КТМС, МИС, ҮТДС мөн Батлан Хамгаалахын Их Сургууль гэсэн таван сургуулийн 13 багууд оролцож байсан бол  2014 оны 5 сараас хүрээгээ тэлж, “Тойрог зам” болон “Шулуун зам”- ын уралдаан гэсэн хоёр төрөлт тэмцээнийг оюутан болон сурагч гэсэн ангиллаар “Шуурхай ТV“, ШУТИС-МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран зохион байгуулах болсон.

Харин 2016 оноос эхлэн “Робот Сонирхогчдийн Робокон Нийгэмлэг”  ШУТИС-МХТС-ийн захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран  Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн робот сонирхогчдыг өргөнөөр хамруулан

  • Тойрог замын уралдаан
  • Шулуун замын уралдаан
  • Робот хөл бөмбөг
  • Шоо цуглуулагч робот

гэсэн дөрвөн төрөлт тэмцээнийг зохиодог болсоноор өнөөгийн байдлаар 50 гаруй ерөнхий боловсролын сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд болон их дээд сургуулийн 400 гаруй оюутан сурагчид оролцон мэдлэг чадвараа сорин уралддаг болоод байна.

2018 оноос эхлэн олон улсын уралдаан тэмцээнд хүүхэд, залуусаа оролцуулах зорилготойгоор "Автомат робот"тэмцээний хүрээнд "Robot Race" хэмээх төрлийг шинээр оруулж байна “Robot Race" төрлийн онцлог нь муруй хэлбэрийн битүү замаар уралддаг бөгөөд уралдааны замын хэлбэр, саадыг тэмцээний өдөр хүртэл нууцалдагт оршино.

Энэ удаагийн тэмцээнд

ЕБС-ийн ангилалд

  • Улаанбаатар хотоос Улаанбаатар хотын 3, 4, 23, 38, 40, 74, 79, 84, -р сургуулиуд, ШУТИС Ахлах сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, Оюунлаг БДС, Монгол коосэн, Braintime робот, электроникийн сургалтын төв, Номун далай, Соого Сейкео, Цогболбор 1, Шинэ Монгол Технологийн коллеж
  • хөдөө орон нутгаас Төв аймгийн Батсүмбэр сумийн ЕБС болон Мөнгөн Морьтын ЕБС нийт 20 сургуулийн 43 багийн 62 сурагч

ИДСургуулийн ангилалд

МУИС ХШУИС, ШУТИС-ийн салбар МХТС, МехТС, ЭХС ба Дарханы Технологийн сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын ИС, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Технологийн дээд сургууль, Төмөр замын дээд сургууль, Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж, Шинэ монгол ДС гэсэн 11 сургуулийн 60 багийн 129 оюутаноролцож байна.

2019-05-04-ний өдрийн тэмцээний дүн

ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон High Tech оюутны клубээс зохион байгуулж байгаа Автомат-робот-2019 хаврын тэмцээний эхний өдрийн тэмцээнүүд амжилттай зохиогдлоо.

Энэ өдрийн тэмцээний шүүгчээр

  • БСШУСЯ-ны БХЗГ-ын мэргэжилтэн О.Дүнжиннамдаг
  • ШУТИС-МХТС-ийн багш А.Одгэрэл, Ц.Тэнгис, Б.Буяндэлгэр, Ө.Сүх-Очир, Н.Чулуунбаатар, Т.Амартүвшин нар ажиллалаа.

Шулуун замын уралдаанд 24 сургуулийн 65 баг өрсөлдсөнөөс

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд “Braintime” робот, электроникийн сургалтын төвийн Б.Бат-Эрдэнэ багшийн удирдсан

  • Б.Эрдэнэмандал ахлагчтай “Braintime – 3” баг Тэргүүн байрыг
  • Б.Батхишиг ахлагчтай  “Braintime – Engine” баг Дэд байрыг
  • Э.Билгүүдэй ахлагчтай “Braintime – One” баг Гутгаар байрыг тус тус эзэллээ.

Их дээд сургуулийн ангилалд

  • Тэргүүн байрыг Шинэ Монгол дээд сургуулийн Оргилбол ахлагчтай New Line баг,
  • Дэд байрыг ШУТИС Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Д.Баярсайхан ахлагчтай Infinity баг
  • Гутгаар байрыг Braintime РЭСТөвийн Braintime – NoobMaster баг тус тус эзэллээ.

Хөл бөмбөгийн тэмцээнд 6 сургуулийн 12 баг өрсөлдлөө. Ширүүн өрсөлдөөний дүнд

  • ШУТИС Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Ц.Хүрэлбаатар багшийн удирдсан, Т.Баатархүү ахлагчтай High Tech - 6 баг Тэргүүн байрыг
  • ЕБ-ийн 74-р сургуулийн Ж.Алтаншагай багшийн удирдсан, М.Сэрсэндагва ахлагчтай Robo74 баг Дэд байрыг
  • ШУТИС-ын Ахлах сургуулийн Ц.Идэржавхлан багшийн удирдсан, Н.Насанбуян ахлагчтай iRobot баг Гутгаар байрыг тус тус эзэллээ.

Өнөөдрийн тэмцээнд амжилттай оролцсон багуудын роботын ажиллагаа илүү чанаржсан, хурд хүч илүү болсон тул тэмцээн өрсөлдөөн ихтэй болж өндөрлөлөө.

Тэмцээнд оролцсон бүх багууддаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.   

 

2019-05-05-ны өдрийн тэмцээний дүн

ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн сургуулийн захиргаа болон High Tech оюутны клубээс зохион байгуулж байгаа Автомат-робот-2019 хаврын тэмцээн хоёрдахь өдрөө амжилттай зохиогдож дууслаа.

Энэ өдрийн тэмцээний шүүгчээр

  • ШУТИС-ҮТС-ийн багш Д.Пүрэвмагнай
  • ШУТИС, МехТС-ийн багш Д.Болдбаатар
  • ШУТИС-МХТС-ийн багш Ч.Батчулуун, Б.Дорж, Б.Мөнхбаяр, Ц.Хүрэлбаатар, Н.Ганхуяг нар ажиллалаа.

Robot Race тэмцээнд 22 сургуулийн 48 баг өрсөлдсөнөөс тэмцээний дүрмийн шаардлагыг бүрэн биелүүлж, муруй замын саадыг амжилттай даван

  1. 26 секунд 82 долийн хугацаанд барианд зөв орж ирсэн Өсвөрийн Зохион бүтээгч лаборатори ахлах сургуулийн Д.Баярцэцэг багшийн удирдсан Г.Энхболдын “TTF Robotics-1” баг тэргүүн байр
  2. 31 секунд 66 долийн хугацаанд барианд зөв орж ирсэн Braintime робот, электроникйн сургалтын төвийн Б.Бат-Эрдэнэ багшийн удирдсан Э.Баянбатын “Braintime-Zero” баг дэд байр
  3. 32 секунд 23 долийн хугацаанд барианд зөв орж ирсэн Увс аймгийн ЕБ-ын 1-р цогцолбор сургуулийн Т.Энхсайханы “Electro” баг ГУТГААР байрыг тус тус эзэллээ.

Шоо цуглуулах тэмцээнд 15 сургуулийн 36 баг өрсөлдсөнөөс  

Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд

  • Технологийн Цогцолбор сургуулийн М.Сандагсүрэн багшийн удирдсан Д.Ганхөлөгийн TDS Robot-2 баг ТЭРГҮҮН байр
  • Төв аймгийн Батсүмбэрийн ЕБС-ийн У.Болормаа багшийн удирдсан Д.Балжинням, Д.Намсрай нарын Хас хөдөлгүүр-5 баг ДЭД байр
  • Төв аймгийн Батсүмбэрийн ЕБС-ийн У.Болормаа багшийн удирдсан Б.Баасанбадам, Б.Баяраа нарын Хас хөдөлгүүр-4 баг ГУРАВДУГААР байр

Их дээд сургуулийн ангилалд

  • ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн Б.Бат-Эрдэнэ багшийн удирдсан Д.Золжаргал, Ж.Ундрахбилэг, Э.Мөнх-Эрдэнэ нарын AI & Control - 3 баг ТЭРГҮҮН байр
  • ШУТИС-МХТСургуулийн Ц.Хүрэлбаатар багшийн удирдсан Д.Өлзийбаяр, Б.Болдбаатар, Б.Уранбат, О.Өсөхбаяр нарын ECO баг ДЭД байр
  • ШУТИС-МХТСургуулийн Б.Дорж багшийн удирдсан Д.Нямхүү, Ө.Өлзийбадрах, Ж.Нямдаш нарын “ATMEL” баг ГУРАВДУГААР байрын эздээр тус тус шалгарлаа.

Өнөөдрийн тэмцээнд амжилттай оролцсон бүх багууддаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье .