ШУТИС-ийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2019” бакалавр оюутны бүтээлийн уралдаанд амжилттай оролцлоо

 

ШУТИС-ийн 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудын дунд зохион байгуулсан “Эрдмийн чуулган-2019” бакалавр оюутны шилдэг илтгэлийн уралдаан 2019 оны 4-р сарын 17-нд 4 салбар хуралдаанаар, Шилдэг бүтээл шалгаруулах уралдаан 2019 оны 4 дүгээр сарын 26-нд Техник технологи болон Бусад гэсэн 2 салбараар тус тус зохион байгуулагдлаа.

Шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд манай сургуулиас Техник технологийн салбарт 2 илтгэл, Нийгэм хүмүүнлэгийн салбарт 2 илтгэл, Байгалийн ухаан экологийн салбарт 2 илтгэл, Эдийн засаг менежментийн салбарт 2 илтгэл нийт 15 оюутны 8 илтгэлээр оролцсон юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ХС-ын дэд профессор Доктор (Ph.D) Г.Хишигжаргал, МТС-ын багш С.Өлзийбаяр нар ажилласан байна.

Техник технологийн салбар хуралдааны Тэргүүн байранд “Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан ухаалаг таяг” илтгэлээр ЭС-ын электрон системийн автоматжуулалт хөтөлбөрийн 3-р курсийн оюутан Б.Билгүүн, Х.Гомбо нар, удирдагч багш Доктор (Ph.D) Б.Дорж

Байгалийн ухаан экологийн салбар хуралдааны Тэргүүн байранд “Нейрон сүлжээ ашиглан гарын хөдөлгөөнөөс тоо таних” илтгэлээр ЭС-ын электрон системийн автоматжуулалт хөтөлбөрийн 3-р курсийн оюутан Н.Даваасүрэн, удирдагч Доктор (Ph.D) Б.Дорж,

Байгалын ухаан экологийн салбар хуралдааны Гутгаар байранд “Автомат усжуулалтын систем” илтгэлээр ХС-ын цахилгаан холбоо хөтөлбөрийн 4-р курсийн оюутан Т.Мейрамбек, Ц.Ариунболд, Б.Нандинсувд нар, удирдагч багшаар Б.Цэрэнлхам, тус тус шалгарлаа.

 

Шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд сургуулиас 14 оюутны 7 биет бүтээл, мөн 14 оюутны 7 аппликейшн, програм хангамжийн бүтээлээр оролцлоо. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ЭС-ын ахлах багш доктор (Ph.D) Ц.Тэнгис, КУС-ын ахлах багш доктор (Ph.D) Д.Золзаяа нар ажилласан байна.

Шилдгийн шилдэг бүтээлээр шалгарч Эрдэнэс таван толгой ХК-ны нэрэмжит шагналыг “Тавцан дээрх бөмбөгийг PID аргаар тэнцвэржүүлэгч” бүтээлээр ЭС-ын электрон системийн автоматжуулалт хөтөлбөрийн 4-р курсийн оюутан Х.Тэмүүлэн хүртлээ. Удирдагч багшаар Доктор (Ph.D) Ц.Тэнгис ажилласан байна.

Техник технологийн салбарын Гутгаар байрын шагналыг “Автомат тоос сорогч” бүтээлээр ЭС-ын электрон системийн автоматжуулалт хөтөлбөрийн 3-р курсийн оюутан О.Мөнх-Эрдэнэ, Г.Ууганбилэг нар, удирдагч багш Доктор (Ph.D) Ц.Хүрэлбаатар,

Бусад салбарын Гутгаар байрын шагналыг “Үнэт цаасны арилжааны систем” бүтээлээр МТС-ын мэдээллийн технологи хөтөлбөрийн 4-р курсийн оюутнууд Б.Энхмаа, Б.Батсайн, МТС-ын мэдээллийн систем хөтөлбөрийн 4-р курсийн оюутнууд Г.Хувьзаяа, А.Пүрэвсүрэн, Б.Баяржаргал, А.Галхүү нар, удирдагч багш Т.Золбоо, тус тус шалгарлаа.

 

Багш оюутнууддаа цаашдын эрдэм судлалын ажил үйлсэд өндөр амжилт хүсье.