Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Sys&CoTech клубийн зохион байгуулсан

“Hackathon Student 2019” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Sys&CoTech клуб нь 2017 оноос эхлэн МХТС-ын оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, мэдлэг боловсрол бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх, улмаар улс орны хөгжилд нөлөөлөхүйц бүтээлүүдийг технологийн шийдлээр бий болгох зорилготойгоор “Hackathon  Student” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг.

 “Hackathon Student-2019” хөгжүүлэлтийн тэмцээнд тус сургуулийн Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Системийн аюулгүй байдал мэргэжлээр суралцаж буй I – IV курсийн нийт 11 баг (34 оюутан) оролцож, 8 баг (29 оюутан) бүтээлээ танилцуулав. Тэмцээн нь 2019 оны 4 сарын 6, 7-ны өдрүүдэд МХТС-ийн 311, 320, 324 тоот ангиудад амжилттай болж өндөрлөсөн.

 Багуудын танилцуулга:

Багийн нэр

Багийн гишүүд

Анги

Бүтээлийн нэр

1

00:01am

Б.Жавхланпүрэв

МТ-3

Оюубүүк (цогц систем)

А.Пүрэвсүрэн

МС-3

С.Бямбадалай

САБ-2

2

Retoch

П.Чинзориг

МТ-3

UCan(аппликейшн).

Б.Бумбадарь

МС-4

Б.Батсайн

МТ-3

Д.Энхмаа

МС-4

3

Hello World

О.Энхболд

САБ-2

QR кодоор ирц бүртгэх

А.Энхболд

САБ-3

С.Мөнхсугар

САБ-3

4

Phenomenon

М.Төгөлдөр

МС-4

StudyNote

Б.Энхмаа

МТ-3

Б.Номин-Эрдэнэ

МС-1

5

Si

Д.Мөнхтүвшин

МС-4

Дүрс боловсруулалт ашигласан цаасан шалгалтын систем

Н.Алтан-Очир

МС-4

6

TBB

О.Тэргэл

МС-2

Drafting system

Ц.Боргил

МС-2

Д.Билгүүн

МТ-3

М.Будсүрэн

МС-2

7

Newbie

Б.Баяржаргал

МС-3

Mongolian Stackoverflow

А.Галхүү

МС-3

Б. Сэргэлэн-Очир

МТ-3

8

CC

Б.Жамба

САБ-1

Pdf уншигч

Ц.Цэрэнпунцаг

САБ-1

Чинзориг

САБ-1

2019 оны “Hackathon Student” тэмцээн нь өмнөх онуудад зохион байгуулагдаж байсан жилүүдээс дараах онцлогтойгоор зохион байгуулагдлаа. Үүнд:

  1. Бүртгэл мэдээллийг www.syscotech.club цахим хуудсаар хүлээн авсан.
  2. Ивээн тэтгэгч байгууллагаар “System Center LLC” болон “Hub Innovation Center” хамтарч ажилласан.
  3. Сэдвийн хүрээнд дэд сэдвүүдийг нэмэлт онооны журмаар оруулж өгсөн.

Тэмцээний хүрээнд 1, 2, 3-р байрыг шалгаруулсан.

  • 1-р байр: “00:01am” багийн “Оюубоок” бүтээл
  • 2-р байр: “Retoch” багийн “UCan” бүтээл
  • 3-р байр: “Hello World” багийн “QR кодоор ирц бүртгэх” бүтээл