Магистр, Доктор оюутны эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө.

2018/2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын Доктор (Ph.D), профессор Г. Цогбадрахын нэрэмжит “МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2019” сэдэвт Магистр, Доктор оюутны эрдэм шинжилгээний хурал 2019 оны 4 дугаар сарын 03-ны өдөр 101 тоот өрөөнд зохион байгуулагдлаа. Тус хуралд салбар бүрээс шалгарсан магистр оюутны 11, доктор оюутны 3 илтгэлийг хэлэлцүүлэв. Хуралд доктор (Ph.D), дэд профессор Ж.Жавзансүрэн, доктор (Ph.D) Ш.Ганболд, доктор (Ph.D), профессор А.Батмөнх, доктор (Ph.D), дэд профессор Ц.Ганбат, доктор (Ph.D), дэд профессор Б.Батзолбоо, доктор (Ph.D) Л.Одончимэг нар илтгэлүүдийг сонсож магистрын ангилалд 2 байр, докторын ангиалалд 2 байр шалгаруулав. Үүнд:

МАГИСТР ОЮУТНЫ АНГИЛАЛД:

I-р байр          “Дулаан үйлдвэрлэх процессыг автоматжуулсан систем”

Илтгэгч: Ө.Баттулга /Электроник хөтөлбөрийн магистрант/

Удирдагч: Доктор (Ph.D) Б.Дорж /ЭС-ын ахлах багш/,

                       

II-р байр         “Хол зайн идэвхгүй оптик сүлжээг ашиглан сум, суурин газрын хэрэглэгчдэд өргөн зурвасын үйлчилгээ хүргэх боломжийн судалгаа”

Илтгэгч: Б.Хишигбаяр /Цахилгаан холбоо хөтөлбөрийн магистрант/

Удирдагч: Доктор (Ph.D) Ш.Ганболд /ХС-ын дэд профессор/

 

ДОКТОР ОЮУТНЫ АНГИЛАЛД:

 

I-р байр          “Идэвхгүй оптик сүлжээний найдваржилтын загвар ба оновчлол”                   

            Илтгэгч: Д.Долгорсүрэн /Цахилгаан холбоо мэргэжлийн докторант/

            Удирдагч: Доктор (Ph.D), дэд профессор З.Буянхишиг / ХС-ын эрхлэгч /

 

II-р байр         “Анхаарал төвлөрөлтийн давхарга ашиглан монгол хэлний ярианы нийлэгжилтийг сайжруулах”

Илтгэгч: С.Өлзийбаяр /Мэдээллийн технологи мэргэжлийн докторант/

Удирдагч: Доктор (PhD), дэд профессор А.Алтангэрэл /МТС-ын эрхлэгч/

ШУТИС-ийн магистр доктор оюутны ЭШ-ний Эрдмийн чуулганд оролцохоор шалгарсан дээрхи илтгэлүүдийн судалгааны багийнханд илтгэл өгүүллээ улам сайжруулж, сургуулийнхаа нэрийг гаргаж өндөр амжилт үзүүлэхийг ерөөе.

Хуралд оролцсон  оюутан судлаач нартаа цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.