Бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө.

Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛД БИДНИЙ ГҮЙЦЭТГЭХ ҮҮРЭГ-2019 сэдэвт 2018/2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурал 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 410 тоот өрөөнд зохион байгуулагдлаа.

Салбаруудын ЭШ хурлын тоон үзүүлэлтийг харуулбал:

 

Оролцсон оюутны тоо (Сонголт хийсэн оюутны тоо)

Оролцсон оюутны эзлэх хувь

Хэлэлцүүлсэн илтгэлийн тоо

Удирдсан багшийн тоо (хичээл зааж буй багшийн тоо)

Удирдсан багшийн эзлэх хувь

ХС

26 (301)

8.63%

19

11 (18)

61.11%

ЭС

16 (186)

8.60%

8

4 (14)

28.50%

МТС

3 (362)

0.78%

3

3 (18)

16.66%

КУС

10 (313)

3.19%

6

4 (11)

36.36%

МСАБС

5 (340)

1.47%

4

4 (12)

33.33%

Нийт

60 (1502)

3.99%

40

26 (73)

35.61

Хоёрдугаар шатны хуралд салбар бүрээс шалгарсан бакалавр 25 оюутны 14 илтгэлийг хэлэлцүүлэв. Судалгааны ажлын гараагаа эхлэж байгаа 1- р курсийн оюутнаас  судалгааны ажлаа дуусгаж байгаа төгсөх курсийн оюутан хүртэлх цар хүрээнд онолын болон практик хэрэгжүүлэлт бүхий илтгэлүүд байлаа.  

Салбараас шалгарч ирсэн өгүүллүүдийг доктор (Ph.D), дэд профессор Д.Эрдэнэчимэг,  доктор (Ph.D) Г.Хишигжаргал, доктор (Ph.D) И.Цэрэн-Онолт, доктор (Ph.D) Д.Сарангэрэл, доктор (Ph.D) Ч.Эрдэнэбат нарын редакцийн комисс шүүмж хийн, доктор (Ph.D), дэд профессор Ж.Жавзансүрэн, доктор (Ph.D),  доктор (Ph.D) А.Одгэрэл,  доктор (Ph.D)  А.Хүдэр, доктор (Ph.D) Д.Сарангэрэл, доктор (Ph.D) Б.Мөнхбаяр, МХТСТ-ийн захирал Б.Энхтөгс нар хурлын шүүгчээр ажиллан шалгарууллаа. Үүнд:

I-р байр             “Харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан ухаалаг таяг”

                          Илтгэгч: Б.Билгүүн, Х.Гомбо /Электрон системийн автоматжуулалт  хөтөлбөрийн 3-р курс/

                                       Удирдагч: Доктор (Ph.D) Б.Дорж /ЭС-ын ахлах багш/

II-р байр           “Бүдгэрүүлсэн код хөгжүүлэх”

                           Илтгэгч: Г.Билгүүн, Д.Тэмүүжин /Системийн аюулгүй байдал хөтөлбөрийн 3-р курс/

                                        Удирдагч: Магистр Г.Баяр /МСАБС-ын ахлах багш/

III-р байр          Програм хангамжид суурилсан кейлоггерийн хөгжүүлэлт”                   

                           Илтгэгч: Г.Ган-Эрдэнэ  / Системийн аюулгүй байдал хөтөлбөрийн 3-р курс/

                                        Удирдагч: Магистр Ц.Энхтөр / МСАБС-ын багш/

Тэргүүлсэн оюутнуудын өргөмжлөл мөнгөн шагналыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурал дээр гардуулна.   

 

Хурлаас шалгарсан дээрх илтгэлүүд 2019 оны 4 дүгээр сарын 17-нд зохион байгуулагдах Монгол Улсын гавъяат багш, академич С.Батмөнхийн нэрэмжит ШУТИС-ийн “Эрдмийн Чуулган -2019” –д хэлэлцэгдэх эрхтэй  болж байна.  Шалгарсан илтгэлүүдийн удирдагч багш, оюутнууд дараагийн шатны хуралдаа сургуулийнхаа нэрийг гаргаж амжилттай оролцохын төлөө ажлаа улам сайжруулж хичээнгүйлэн ажиллана гэдэгт найдаж байна.

Амжилттай оролцсон  оюутан, судлаач нартаа баяр хүргэж цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.