БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА  ЭЛЧИН САЙД М.П.СИНГХ ШУТИС - МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух  Элчин сайдаар томилогдсон М.П.Сингх болон  1-р нарийн бичгийн дарга O.П.Мийна  нарыг ШУТИС, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди,                А.Б Важпайн Мэдээллийн Технологийн сургалтын төвийн захирал Б.Энхтөгс нар энэ оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав.

Элчин сайд М.П.Сингх, О.П.Мийна нар  ШУТИС МХТС-ийн А.Б Важпайн нэрэмжит Мэдээллийн  Технологийн сургалтын төвийг өргөтгөх төслийн хүрээнд 2015 оны 05  дугаар сарын 17-ны өдөр  БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди болон Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль дээр зочилж  А.Б Важпайн нэрэмжит Мэдээллийн Технологи, Холбоо, Аутсорсингийн төвийн  шав тавьсан төслийн явцтай танилцав.      

  • Уулзалтын үеэр Аутсорсингийн төслийг хурдавчлуулахын тулд ажлын хэсэг байгуулан (БСШУСЯ,ЭСЯ,ШУТИС.МХТС-ийн төлөөлөл) ажиллах мөн багш мэргэжилтнүүдээ Энэтхэгт мэргэжил дээшлүүлэн  суралцах боломжийг нэмэгдүүлэх, Төслийн үйл явцтай байнга танилцаж уулзалт семинар тогтмол зохион байгуулж ажиллах талаар ярилцлаа

                                                                               

Сургалтын төв

2019 оны 03 дугаар сарын 04