ШУТИС-ийн оюутнуудад зориулсан
“Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдах тухай
ШУТИС-ийн оюутнуудад БНСУ-ын их сургуулиудад “Оюутан Солилцооны Хөтөлбөр”-т тэтгэлэгтэйгээр суралцах боломж нээгдлээ.
Тавигдах шаардлага:
- ШУТИС-ийн I-III курсийн оюутан байх
- Сурлагын үнэлгээний голч дүн 2.5-аас дээш байх
- Зөрчил гаргаагүй байх
Бүрдүүлэх материал (англи хэлээр):
- Өөрийн танилцуулга (CV)
- Дүнгийн хуудас
- Сургуулийн тодорхойлолт
- Суралцах төлөвлөгөө (Study plan)
- Тэнхимийн эрхлэгч эсвэл багшийн тодорхойлолт (Recommendation Letter)
Жич: Материалыг БНСУ-ын их, дээд сургуулийн гадаад харилцааны албанд явуулж тухайн оюутныг сургах салбар, тэнхим сонгон шалгаруулалт хийх бөгөөд сонгогдсон оюутан Монголд 4 сарын хугацаатай солонгос хэлний бэлтгэлд суусны дараа 9 сараас (хагас жил болон бүтэн жил) үндсэн мэргэжлээр сурна.
Төлбөр:
Монгол дахь солонгос хэлний сургалтын төлбөр сарын 400 000 төгрөг
БНСУ дахь сургалтын төлбөр үнэгүй, дотуур байр болон амьжиргааны мөнгөө хувь хүн өөрөө хариуцна.
⃰ Суралцах сургуультай холбоотой мэдээлэл болон мэргэжлийн ангийг доорх линкээр орж харна уу.
А. Чүнбүк их сургууль
Мэргэжил:
http://www.chungbuk.ac.kr/site/english/sub.do?key=473 линкээр орж харна уу.
Б. Хангён их сургууль
Мэргэжил:
http://www.hknu.ac.kr/web/eng/u_01_01 линкээр орж харна уу.
В. Кореа технологи, боловсролын их сургууль
Мэргэжил:
http://www.koreatech.ac.kr/eng/sub02_00.do линкээр орж харна уу.
Холбогдох хаяг: Гадаад хэлний институт (1 байр - 421 тоот)
11-321974, 88064063 /М.Нямдолгор/
99049940 /Н.Мэнд/
-
НИЙТ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД 10/26/2017 6:52:04 PM
-
Бүртгүүлэх үйл ажиллагааны дараалал | 10/26/2017 6:51:14 PM
-
БНСУ-ын “POSCO TJ PARK” сангийн тэтгэлэгт хөтөлбөр 10/26/2017 6:48:50 PM
-
Японы улсын Кумамото их сургуульд ахисан түвшинд суралцагчдыг богино хугацааны солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна 10/26/2017 6:47:38 PM
-
Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа 10/26/2017 6:46:37 PM
-
Бакалавр оюутны бүтээлийн уралдаанд оролцохыг урьж байна. 10/26/2017 6:45:22 PM
-
ШУТИС-ийн оюутнуудад зориулсан “Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдах тухай 10/26/2017 6:43:47 PM
-
“Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ын бүртгэлээ эхлүүллээ 10/26/2017 6:41:32 PM