ШУТИС-ийн багш, судлаачдын ОУ-д хэвлэгдсэн судалгааны шилдэг бүтээлийг дараах төрлөөр шалгаруулна. Үүнд:
- Олон улсад хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл
- Олон улсад хэвлүүлсэн хамгийн олон бүтээл
А. ЭШ-ний өгүүлэл/journal, article, review paper/:
- Олон улсын мэдээллийн сан /WOS, SCOPUS/-д бүртгэлтэй сэтгүүлд ШУТИС-ийн нэр дээр хэвлэгдсэн байх,
- Тухайн сэтгүүлийн IF, Cite Score-ийг харгалзах,
- Эш татагдсан байдлыг харгалзах
- МУ-ын болон ШУТИС-ийн Тэргүүлэх чиглэлүүдэд чиглэсэн судалгааны ажил байх,
- Гадаад, дотоодын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд гарсан судалгааны бүтээлийг харгалзах,
- Хурлын эмхэтгэл /Conference proceeding/-д хэвлүүлсэн бүтээл хамрагдахгүй.
Б. Хамгийн олон бүтээл /journal article, review paper, review, proceeding, book chapter, note, letter буюу short communication, book review гэх мэт/:
- Олон улсын мэдээллийн сан / WOS, SCOPUS, DIMENSIONS/-д бүртгэлтэй сэтгүүлд ШУТИС-ийн нэр дээр хэвлэгдсэн байх,
- МУ-ын болон ШУТИС-ийн Тэргүүлэх чиглэлүүдэд чиглэсэн судалгааны ажил байх,
- Гадаад, дотоодын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд гарсан судалгааны бүтээлийг харгалзах.
Тайлбар: Үндсэн орон тооны багш, судлаач байна.
А. ЭШ-ний өгүүлэл/journal, article, review paper/:
- Нэр дэвшигчийн бүтээлийн жагсаалт /сүүлийн 4 жилд олон улсад хэвлүүлсэн судалгааны өгүүлэл, түүнийг ЭНБД-аар баталгаажуулсан байх/
- Судалгааны шилдэг өгүүлэлд нэр дэвшүүлэх саналаа маягт /Маягт-1/-ын дагуу бөглөж, өгүүллээ хавсаргах,
- Тухайн судалгааны өгүүллийн талаар монгол хэлээр товч танилцуулга /А4-ийн 1 нүүр/,
- Тухайн судалгааны өгүүллийг нэр дэвшүүлсэн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн Захирлын баталгаажуулсан албан бичиг.
Б. Хамгийн олон бүтээл /journal article, review paper, review, proceeding, book chapter, note, letter буюу short communication, book review гэх мэт/:
- Нэр дэвшигчийн бүтээлийн жагсаалт /сүүлийн 2 жилд олон улсад хэвлүүлсэн бүтээлүүд, түүнийг ЭНБД-аар баталгаажуулсан байх/
- Судалгааны хамгийн олон бүтээлд нэр дэвшүүлэх саналаа маягт /Маягт-2/-ын дагуу бөглөж, бүтээлүүдээ хавсаргах,
- Тухайн судалгааны бүтээлүүдийн монгол хэл дээрх товч танилцуулга /А4-ийн 2 нүүр/,
- Тухайн судалгааны бүтээлийг нэр дэвшүүлсэн бүрэлдэхүүн сургууль, хүрээлэнгийн Захирлын баталгаажуулсан албан бичиг.