Танилцуулга

ЭЛЕКТРОНИКИЙН САЛБАРЫН ТАНИЛЦУУЛГА

ТИС-ийн бүрэлдхүүнд байсан МТАФ-н бүтцийг өөрчлөн Ардын боловсролын сайдын 1991 оны 1-р сарын 12-ны өдрийн 22-р тушаалаар МТС-д“Электроник”, КТМС-д “Автоматик-Электроник” гэсэн  тэнхимүүд байгуулсанаар Электроникийн салбар үүссэн хэмээн үздэг байна.

Түүхэн хөгжлийн явцад тэнхимүүдийн нэр, бүтэц бүрэлдэхүүн нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан ба улмаар 2014 онд “Электрон Техник”, “Тоон дохионы боловсруулалт ба микропроцессорын техник”, “Компьютерийн техник” гэсэн профессорын багуудыг нэгтгэж өнөөгийн Электроникийн салбарыг өргөтгөн байгуулсан байна. Электроникийн салбарт одоогоор доктор (Ph.D)-ын зэрэгтэй 9, магистр зэрэгтэй 20, сургалтын мастер 5, салбарын эрхлэгчийн туслах 1, нийт 31 профессор багш, ажилтан ажиллаж байгаа ба нийт профессор багш нарын 36 хувийг докторын зэрэгтэй, 40 хувийг докторант багш нар бүрдүүлж байгаа юм.

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тус салбар нь автоматик-электроникийн чиглэлээр үндэсний хэмжээний мэргэжилтэн бэлтгэж ирсэн бөгөөд 2009 онд “Мэдээлэл Хэмжлийн Электроник”,2010 онд “Компьютерийн Удирдлагатай систем” хөтөлбөрүүд нь (хуучин нэрээр) магадлан итгэмжлэгдсэн.

 Өнөөдөр “Электрон системийн автоматжуулалт” мэргэжлийн “Автоматжуулсан систем”, “Эмбэддэд систем”, “Электрон системийн програм хангамж” хөтөлбөрүүдээрбакалавр, магистр, докторын сургалтыг явуулж байна.

ЭЛЕКТРОН СИСТЕМИЙН ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР:

Энэ мэргэжлээр төгсөгч нь электрон систем болон автомат системийг зохион бүтээх, хөгжүүлэх, програмчлах чадвартай зохион бүтээгч инженер болно.

АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМИЙН ИНЖЕНЕР:

Энэ мэргэжлээр төгсөгч нь үйлдвэрлэлийн процессыг автоматжуулах, электрон системийг загварчлах, нэвтрүүлэх, хөгжүүлэх, автоматжуулалтын зохион бүтээгч инженер болно.

ЭМБЕДДЭД СИСТЕМИЙН ИНЖЕНЕР:

Бие даасан ухаалаг электрон систем болон робот системийг загварчлах, зохион бүтээх,  хөгжүүлэх чадвартай зохион бүтээгч инженер болно.

Ахисан түвшний сургалтаар дараах мэргэжлүүдийг олгож байна.

Магистрын хөтөлбөр:                                                        Докторын хөтөлбөр:

  • Схем дизайн                                                              Электроник  
  • Удирдлагатай систем
  • Процессын автоматжуулалт
  • Мэдрүүрийн сүлжээ

Манай салбар бие даасан элсэлт авсан үеээс өнөөг хүртэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд, Монгол улсын мэдээлэл холбооны салбарт 2000 орчим бакалавр, 200-аад магистр, 20 орчим доктор зэрэгтэй мэргэжилтэнгүүдийг бэлтгэн нийлүүлжээ.

2016 оны статистик дүнгээр Электроникийн салбарт 273  бакалавр, 6  магистр, 1 доктор оюутан суралцаж байна.

Салбарын эрхэм зорилго

Мэдлэгт суурилсан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн хөтөлбөрөөр сургалт явуулж, мэдлэгийг инноваци болгох дадал чадвартай,өндөр хариуцлага ёс суртахуунтай мэргэжилтэн – инженерийг бэлтгэхэд оршино. 

Алсын хараа

Орчин үеийн инженерчлэлийн цөм салбар болох электроник ба электрон системийн зохион бүтээлт, хөгжүүлэлт, чиглэлээр азийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн туршилт судалгааны төв болно.