Мэдээллийн систем

Хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтууд

“Мэдээллийн систем” хөтөлбөрийн зорилго нь байгууллагын стратегийн зорилгод хүрэхийн тулд байгууллага болон түүнтэй хамтрагч байгууллагуудын мэдээллийн хэрэгцээг хангах, үр ашигтай, бүтээмжтэй мэдээллийн системийг хөгжүүлэх, сайжруулах, удирдах, аюулгүй байдлыг хангах, хамгаалах өндөр мэдлэг чадвар бүхий бакалавр зэрэгтэй, хөрвөх чадвартай, мэдээллийн системийн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилт 1: Математик, байгалийн ухааны суурь мэдлэг олгох, байгууллагын бизнесийн үйл ажиллагааны үндсэн мэдлэг эзэмшүүлэх

Зорилт 2: Шинийг эрэлхийх, асуудлыг тодорхойлох, шинжлэн судлах, шийдэл гаргах, төлөвлөх, удирдах, гүйцэтгэх ур чадвар, дадал, төлөвшил эзэмшүүлэх

Зорилт 3: Мэдээллийн технологийн мэдлэг, чадвар, чадамжийг эзэмшүүлэх

Зорилт 4: Хувь хүний болон харилцааны ур чадвар, дадал, төлөвшил эзэмшүүлэх

 
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд:

A1.   Байгууллагын онол, бүтэц, үйл ажиллагааны мэдлэгтэй болох

A2.  Байгууллагын бизнес үйл ажиллагаад шинжилгээ хийж, бизнес үйл ажиллагааны загвар боловсруулах

A3. Бизнес үйл ажиллагааны загварт шинжилгээ хийх, харьцуулах, оновчлох

A4. Байгууллагын бизнес болон мэдээллийн технологийн стратеги хөгжүүлэх, төлөвлөх, удирдах, нэвтрүүлэх мэдлэг чадвартай болох

B1. Байгууллагын асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах чадвар эзэмших

B2. Өгөгдөл цуглуулах, хадгалах, боловсруулах, дамжуулах, хувиргах чадвар эзэмших

B3. Статистик ба математик арга хэрэглэх чадвар эзэмших

C1. Мэдээллийн системийн шаардлага бичих, зохиох, кодлох ба тестлэх чадвар эзэмших 

C2. Өгөгдлийн сан зохиомжлох, удирдах, хөгжүүлэх, хариуцах, хамгаалах чадварт суралцах

C3. Компьютерын систем, төхөөрөмж, сүлжээ, холбооны мэдлэгтэй болох удирдах

D1. Ганцаар болон бусадтай хамтарч ажиллах

 D2. Удирдах, манлайлах чадвар эзэмших

D3. Гадаад хэлний өндөр мэдлэг чадвартай байх