Мэдээллийн технологи
Хөтөлбөрийн боловсролын зорилго, зорилтууд:

Мэдээллийн технологийн мэргэжлийн хөтөлбөрийн зорилго нь төгсөгч нь байгууллагын хэрэгцээ болон дэд бүтцэд тохируулан тоног төхөөрөмж болон програм хангамжийг сонгох, суурилуулах, сүлжээний тохиргоо хийх, сүлжээний удирдлага болон аюулгүй байдлыг хангах, программчлалын хөгжүүлэлт хийх, байгууллагын технологийн үйлчилгээг хангах, технологийн удирдлага болон төлөвлөлт хийх зэрэг ажлыг гүйцэтгэх онолын болон практик ур чадвартай байхад оршино.

Зорилт 1: Төгсөгч нь бодит амьдралд тохиолдох аливаа асуудлыг задлан шинжлэх, тухайн асуудалд тавигдах тооцооллын шаардлагуудыг тодорхойлох, асуудлыг шийдвэрлэхдээ тооцооллын болон бусад шинжлэх ухааны арга зүйг ашиглах чадвартай болсон байна. (A-Technical competency)

Зорилт 2: Төгсөгч нь мэдээллийн технологийн чиглэлийн хүрээнд өгөгдсөн шаардлагад нийцүүлэн мэдээллийн технологийн шийдлийг гаргах, загварчлах, гүйцэтгэх, үнэлэх чадвартай байхаас гадна бусад салбарын асуудлуудыг ойлгох, ажил үүргийн төлөвлөгөө гаргах, товлосон хугацаанд гүйцэтгэлийг хангах, эрсдлийг тодорхойлох, үр дүнг тайлагнах чадвартай болсон байна. (B- Managerial skills)

Зорилт 3:     Төгсөгч нь мэргэжлийн үүрэг хариуцлагыг ухамсарласан, хууль эрх зүйн болон   ёс зүйн зарчмыг чанд мөрдөж, мэдлэг-мэдээлэлд суурилан үнэлэлт дүгнэлт гаргах чадвартай болсон байна. (C-Ethical, social and professional responsibility)

Зорилт 4: Төгсөгч нь багаар үр дүнтэй ажиллах, бие дааж болон ажил мэргэжлийн хамтрагчтайгаа зорилго, зорилт тодорхойлох чадвартай болсон байна. (D- Teamwork mentality and Communication)

 
Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд:

Мэдээллийн технологи хөтөлбөрөөр төгсөгчийн суралцах хугацаандаа эзэмших мэдлэг, чадвар, хандлагын цогцыг буюу суралцахуйн үр дүнг(PLO) дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

A1. Инженер технологийн чиглэлийн асуудлыг шийдвэрлэхэд тооцооллын болон бусад суурь

шинжлэх ухааны үндсэн суурь мэдлэг, түүнийг ашиглах(Engineering Knowledge)

A2. Математик, байгалийн шинжлэх ухаан болон инженерийн шинжлэх ухааны мэдлэгт суурилан асуудлыг задлан шинжлэх, тодорхойлох, томьёолох(Problem analysis)

A3. Загварчлалын болон шинжилгээ хийх зэрэг өөрт шаардлагатай программуудыг ашиглах (Tool usage)

B1.   Ажлын   даалгавар,  шаардлагад  нийцүүлэн     системийн бүрэлдэхүүн хэсэг болон процессийг тодорхойлж, зохиомжлох (Design)

B2. Судалгаа, туршилт хийх, туршилтын өгөгдлийг задлан шинжлэх, тайлбарлах, үнэн зөв дүгнэлт гаргах( Investigation)

B3. Системийг гаргасан шийдэл, төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх, бүтээх

C1.   Мэргэжлийн   ёс   зүй, үүрэг  хариуцлага,      нормативыг ухамсарлан ойлгох, үлгэр дуулиалалтай байх (Ethics)

C2. Нийгэм, хүрээлэн буй орчинд инженерийн шийдлийн үр нөлөө, ач холбогдлыг ойлгох, дүн шинжилгээ хийх(Understanding, analyze)

C3. Инноваци, мэдээллийн технололгийн хөгжлийн дагуу насан туршдаа суралцахын ач холбогдлыг таньж мэдэх (Lifelong Learning)

D1. Хувь хүн эсвэл багтай гар нийлэн ажиллах (Individual and Teamwork)

D2. Хүмүүстэй харилцах, өөрийгээ илэрхийлэх, бичгийн болон ярианы ур чадвартай байх

D3. Гадаад хэлээр харилцах чадвартай байх

D4. Удирдлагын ур чадварыг харуулах, багийн гишүүн болон удирдагчаар ажиллах чадвартай байх(Project management)