Шуудангийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Харилцаа холбоо, мэдээллийн технологи, шуудангийн салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх, чадавхжуулах зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хороо, ШУТИС- Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Мэдээлэл холбооны технологийн сургалтын төвтэй хамтран улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий шуудангийн байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг 2023 оны 4 сарын 10-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаанд зохион байгуулж дууслаа.

Сургалтад тусгай зөвшөөрөл эзэмшигч 19 байгууллагын 20 ажилтнууд салбарын цогц мэдлэг олгох хөтөлбөрийн хүрээнд доорх сэдвээр нийт 64 цагийн хичээлд хамрагдлаа.

  • ХХМТ-ийн салбар болон шуудангийн бодлого, зорилт, эрх зүйн орчин, стандартууд;
  • Стандарт шаардлагын дагуу шуудангийн илгээмжийг хүлээн авах, ялгах боловсруулах, илгээмжийг хаягт эзэнд нь гардуулах;
  • Шуудангийн үйлчилгээний чанарын удирдлага; /ISO2001 стандарт/
  • Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх;
  •  Бизнес процессын шинжилгээ ба загварчлал;
  • Монгол Улсын хаягжуулалтын асуудлууд, шуудангийн нэгдсэн код /ZipCode/, бусад орны туршлага;
  • Кибер аюулгүй байдлын хууль Дижитал бизнес , маркетинг, цахим төлбөрийн систем;
  • Өрсөлдөөний стратеги боловсруулах арга зүй;
  • Гаалийн хууль, эрх зүйн зохицуулалтын орчин;
  • Шуудан үйлчилгээний маркетинг ба хэрэглэгчийн зан төлөв;
  • Шуудангийн үйлчилгээний өртөг, зардлын шинжилгээ, санхүү хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт;
  • Тээвэр, логистикийн салбарт ашиглагдаж буй ОУ-ын стандарт, түүний хэрэглээг бий болгоход тулгамдаж буй асуудлууд;
  • Улс хоорондын шуудан болон ОУ-ын бизнесийн зарчим, гэрээ хэлцэлийн тухай;
  • Шуудан холбооны зохицуулалт, чиг хандлага;
  • Оюуны өмч барааны, тэмдэгийн тухай;
  • Шуудангийн үндсэн сүлжээний онцлог, өнөөгийн байдал GIS, бар код, QR код, RFID технологид суурилсан автоматжуулалт, өгөгдөл боловсруулалт

Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны технологийн сургалтын төвтэй хамтран шуудангийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалтыг 2019 оноос хойш 3 дах удаагаа амжилттай зохион байгуулж , нийт 86 ажилтанд мэргэжлийн сертификат олгоод байна. 

Энэ удаагийн сургалтанд хамрагдан, амжилттай төгссөн шууданчдад мэргэжлийн сертификатыг 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдөр  ШУТИС-Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн эрдмийн зөвлөлийн танхимд гардууллаа.