Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2023” магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж эхний шатнаас шалгарсан магистр, доктор оюутны нийт 12 илтгэлийг 2023 оны 04 сарын 11-нд сургуулийн нэгдсэн хурлаар хэлэлцүүлж эхний 3 байрыг шалгарууллаа.
Магистр оюутны ангилалд:
I-р байр Сэдэв: “Морзын код боловсруулах тоон системийн хөгжүүлэлт”
Илтгэгч: Б.Баянсан, Ц.Хас-Очир /Электроникийн салбарын магистрант/
Удирдагч: Доктор(Ph.D) А.Одгэрэл /ЭС-ын эрхлэгч/
II-р байр Сэдэв: “Virtex-5 FPGA-д суурилсан эмбэддэд системийн хөгжүүлэлт”
Илтгэгч: Г.Ууганчимэг /Электроникийн салбарын магистрант
Удирдагч: Ц.Сугир /ЭС-ын ахлах багш/
III-р байр Сэдэв: “The study on receiver development of dvor radio navigation system using SDR”
Илтгэгч: Б.Ундрал /Холбооны салбарын магистрант/
Удирдагч: Доктор (Ph.D) профессор Н.Эрдэнэхүү /ШУТИС-ийн Сургалт, цахим шилжилтийн газрын захирал/
Доктор оюутны ангилалд:
I-р байр Сэдэв: “Deep learning based Sers detection model development for COVID-19”
Илтгэгч: Н.Анхбаяр
Удирдагч: Доктор(Ph.D) дэд профессор И.Цэрэн-Онолт /КУС-ын профессор/
II-р байр Сэдэв: “A multi-omics data integration approach for drug repurposing study”
Илтгэгч: А.Алтанхуяг
Удирдагч: Доктор(Ph.D) дэд профессор И.Цэрэн-Онолт /КУС-ын профессор/
III-р байр Сэдэв: “Ачааны галт тэргэнд зориулсан хоёр эх үүсвэртэй цахилгаан соронзон энерги хуримтлуулагч”
Илтгэгч: П.Бумдүүрэн
Удирдагч: Доктор (Ph.D) Г.Хишигжаргал /МХТАТС-ын дэд профессор/
Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах ажилд цаг заваа гарган оролцсон шүүгч, өгүүллийн редакц хийсэн багш нар болон хуралд өгүүллээ хэлэлцүүлэн идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа талархлаа илэрхийлж цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсье.
МХТС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын алба