БНСУ-ын "The K-Bolt" ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль нь БНСУ-ын The K-Bolt ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн хүрээнд "The K-Bolt" ХХК нь багш, оюутнуудыг STEAM сургалт, робот, дроны технологийн дэвшлийн талаар мэдээ, мэдээлэл гарын авлагаар хангах, сургалтын орчин, лаборатор, дадлагын баазыг шинэчлэн сайжруулахад туслалцаа дэмжлэг үзүүлэх, санаачлагатай ажиллах, компаний зүгээс мэргэжлийн онол практикын хурал, семинар, сургалт зохион байгуулахад багш, оюутнуудыг оролцуулах, БНСУ-д болдог STEAM сургалтын робот болон дроны тэмцээнүүдэд МХТС-ийн оюутан залуусын багийг оролцуулахад дэмжлэг үзүүлэх, робот, дроны дагалдах хэрэгсэлүүдийг үйлдвэрийн үнээр санал болгох, МХТС-ийн Электроникийн салбараас жил бүр уламжлал болгон улсын хэмжээнд ЕБС болон их, дээд сургуулиудын оюутан, сурагчдын дунд зохион байгуулдаг "АВТОМАТ РОБОТ" тэмцээнийг ивээн тэтгэж оролцохоор тохиролцлоо. 

   

Монголын зах зээлд STEAM сургалтын бүтээгдэхүүнүүдийг ЕБС болон их дээд сургуулиудын багш, оюутан, сурагчдад сурталчлан таниулах, STEAM сургалтын аргаар сургалт явуулахад багш, төгсөх курсын оюутнуудаар арга зүйн талаас туслалцаа үзүүлэх зөвлөгөө өгөх мөн STEAM сургалт, робот, дроны чиглэлээр хурал, сургалт, семинаруудад оролцуулах талаар хамтран ажиллах юм. 

Мөн МХТС-ийн профессор, багш, оюутнуудад зориулсан STEAM-ROBOT болон дроны програмчлал, дизайн зохион бүтээх, мэдлэг, ур чадвар эзэмших, STEAM сургалтын агуулга, арга зүйд суралцах зорилготой "STEAM - ROBOT, DRONE" хэрэглэгдэхүүний сургалт амжилттай ядагдаж дууслаа.