Инженер Технологийн Дээд Боловсролын “1000 инженер” төслийн хүрээнд МХТС-ийн Холбооны салбарын багш Рагчаа овогтой Баярмаа нь Япон улсын Токушима Их сургуульд “A Study on Spectrum Sharing between Cellular and Wi-Fi Networks” сэдвээр Доктор (PhD) -ын зэрэг амжилттай хамгаалж дипломоо гардан авлаа.
Р.Баярмаа багшдаа баяр хүргэж эрдмийг түгээх их үйлс нь дэлгэрч, бүтээлээр арвин байхыг ерөөн цаашдын сургалт, судалгааны ажилд нь амжилт хүсье.
МХТС-ийн Захиргаа
Холбооны салбар
2023.03.24