АВТОМАТ РОБОТ – 2022 ХАВРЫН УЛИРЛЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Автомат робот” – 2022 хаврын тэмцээн 2022.04.30 - 2022.05.01 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Цар тахлын улмаас зохион байгуулаагүй хоёр оныг үдсэн ч энэ жил харьцангуй олон баг оролцсонд зохион байгуулагчдын зүгээс ихэд талархалтай байгаа билээ. Үүнд: 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АНГИЛАЛД

  • Улаанбаатар хотоос 30, 23, 87-р сургуулиуд, Гэгээрэл сургууль, ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, Зохион бүтээгчдийн академи, MIU бүрэн дунд сургууль, Өнөр цогцолбор сургууль, Шинэ Монгол ахлах сургууль, Braintime сургалтын төв, МУИС-ийн харьяа “Байгаль Эх” лицей ахлах сургууль, Улаанбаатар бага сургууль, ШУТИС-КООСЭН технологийн коллеж 
  • Хөдөө орон нутгаас Төв аймгийн Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургууль, гэсэн нийт 15 сургуулийн 43 багийн 72 сурагч 

ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН АНГИЛАЛД

  • ШУТИС-ийн салбар Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль, Эрчим Хүчний Сургууль болон Үйлдвэр Технологийн Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, MIU, Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж, Шинэ Монгол технологийн дээд сургууль гэсэн 8 сургуулийн 64 оюутан оролцлоо.

ROBOT RACE” төрөлд 13 сургуулийн 31 баг өрсөлдсөнөөс 

  • Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн Н.Аюурзана багшийн удирдсан, Т.Энхсайханы “NMIT Electro” баг тэргүүн байр
  • ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн Б.Луубаатар багшийн удирдсан Б.Хас-Очирын  “IRES” баг дэд байр
  • ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн М.Өсөхбаяр багшийн удирдсан Д.Билгүүнсайханы  “MOON ROBOT” баг гутгаар байр тус тус эзэллээ. 

“РОБОТ ХӨЛ БӨМБӨГ-ийн тэмцээнд 5 сургуулийн 5 баг өрсөлдсөнөөс 

  • Шинэ Монгол технологийн дээд сургуулийн Н.Аюурзана багшийн удирдсан, Т.Энхсайхан ахлагчтай “NMIT Electro” баг тэргүүн байр
  • ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн Л.Энхбаяр багшийн удирдсан, Г.Мөнхтулга, С.Цэрэнтогтох нарын “Trek 1” баг дэд байр
  • MIU бүрэн дунд сургуулийн Н.Шижиртуяа багшийн удирдсан, С.Урангоо, Г.Одхүү нарын “MIU” баг гутгаар байр тус тус эзэллээ. 

 

 

ШУЛУУН ЗАМ-ын тэмцээнд 20 сургуулийн 30 баг өрсөлдсөнөөс 

Сурагчдын ангилалд 

  • Улаанбаатар хотын 23-р сургуулийн Н.Оюунгэрэл багшийн удирдсан А.Эгшиглэнгийн “IDEA” баг тэргүүн байр
  • Улаанбаатар бүрэн дунд сургуулийн, М.Өсөхбаяр багшийн удирдсан Х.Билгүүнтөгс, Д.Маралмичид, Д.Тэргэлхурц нарын “ЗБА-1” баг дэд байр
  • Төв аймгийн Батсүмбэрийн ЕБС-ийн Н.Ганжигүүр багшийн удирдсан Д.Балжинням, М.Маралмаа нарын “ХАС ХӨДӨЛГҮҮР-1” баг гутгаар байр тус тус эзэллээ.

Оюутны ангилалд 

  • ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Ц.Хүрэлбаатар багшийн удирдсан А.Алтанбаганы “RACCOON” баг тэргүүн байр
  • ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуулийн Ч.Ангараг багшийн удирдсан А.Отгонбаяр, Б.Одболд, Н.Цолмонбилэг нарын “ELECS” баг дэд байр
  • ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Б.Луубаатар багшийн удирдсан Б.Хас-Очирын “IRES” баг гутгаар байр тус тус эзэллээ.

“ШОО ЦУГЛУУЛАХ” тэмцээнд 10 сургуулийн 28 баг өрсөлдсөнөөс  

Сурагчдын ангилалд 

  • Төв аймгийн Батсүмбэрийн ЕБС-ийн Н.Ганжигүүр багшийн удирдсан М.Маралмаа, Д.Балжинням нарын “ХАС ХӨДӨЛГҮҮР-1” баг тэргүүн байр
  • MIU дунд сургуулийн Пүрэвсүрэн багшийн удирдсан П.Даваахүү, О.Содномдаржаа нарын “MIU-ШОО”баг дэд байр
  • Өнөр цогцолбор сургууль,  Ц.Хүрэлбаатар багшийн удирдсан Г.Нямлхагвын “ЗБА-1” баг гутгаар байр
  • Улаанбаатар хотын 23-р дунд сургуулийн Н.Оюунгэрэл багшийн удирдсан Б.Тэмүүжиний “TEMUK-23”баг тусгай байр

Оюутны ангилалд 

  • ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулийн М.Өсөхбаяр багшийн удирдсан Б.Баяржаргалын “CJS” баг тэргүүн байр
  • Шинэ Монгол технологийн дээд сургуулийн Н.Аюурзана багшийн удирдсан Т.Энхсайханы “NMIT Electro” баг дэд байр
  • Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Н.Энхцэцэг багшийн удирдсан Б.Долгормаа, Ч.Байгалмаа, Ж.Буяннэмэх нарын “АРАВТ” баг гутгаар байрын эздээр тус тус шалгарлаа. 

Тэмцээнд амжилттай оролцсон бүх багууддаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.