Ази номхон далайн бүсийн орнуудын оюутан залуусын техник сэтгэлгээ, инженерчлэлийн ур чадварын тэмцээн "ABU ROBOCON" энэ жил 21 дэх жилдээ зохиогдож байна. Энэ удаагийн тэмцээн Энэтхэг улсын Дели хотод 8 сард зохиогдох бөгөөд, олон улсын тэмцээнд үндэсний аваргаар шалгарсан баг оролцдог журамтай.
ШУТИС-ийн багууд 5 сарын 25-нд зохиогдох үндэсний аваргын тэмцээний бэлтгэлд зориулж "MUST Robocon" сорилго тэмцээнээ 2022 оны 4 сарын 25-нд зохиох гэж байна. Тэмцээнд:
- МХТС-ийн "SICT" баг
- ШУТИС-Коосэн коллежийн "Ганробот" баг
- МеХТС-ийн "Монхорус" баг, "
- МеХТС-ийн "KS Made in Mongolia" баг
- ЭХС-ийн "Эрчим" багууд робот хөгжүүлэлт дээрээ ажиллаж байна.