Information technology

The Information Technology (IT) department offers academic programs leading to the Bachelor and Master degrees of Information Technology since 1991 and the PhD. Degree of Information Technology since 1996. Since 2000 it began to offer the bachelor and master programs of Automation of Information System.

As a result of the Higher Education Reform project, the Information Technology department was formed on July 1, 2014 by the merger of the professor teams at the School of Information and Communication Technology and School of Information and Communication Technology, MUST.

Бакалаврын хөтөлбөр

  1. Мэдээллийн технологи
  2. Мэдээллийн ситем
  3. Өгөгдлийн ухаан 

Магистрын хөтөлбөр

  1. Мэдээллийн технологи
  2. Мэдээллийн систем
  3. ОХУ-ын Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургуультай хамтарсан 1+1  хөтөлбөр - “DIGITAL TECHNOLOGIES, NETWORKS  AND BIG DATA”

Докторын хөтөлбөр

  1. Мэдээллийн технологи

БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН 

2022-2023 оны хичээлийн жилд тус салбар нь үндсэн багш-21, сургалтын мастер-1 нийт 22 багш, ажилтантайгаар сургалтын  үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд эрдмийн зэрэг цолтой багш нарын эзлэх хувь 42.3% байна.

Багшлах боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх, тэднийг өндөр хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд суралцуулахад  ихээхэн анхаарч байна. Өнөөдөр Япон улсад  5 багш,   Тайванд 1 багш нийт 6 багш гадаадад докторантурт суралцаж байна.  Дэлгэрэнгүй

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ, ТУУРВИЛ

Мэдээллийн технологийн салбарын профессор багш нар эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд, улсын төсөвт болон аж ахуйн гэрээт ажлуудыг амжилттай гүйцэтгэж ирсэн бөгөөд дараах чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж байна. Үүнд:

  • Эх хэлний боловсруулалт
  • Дүрсийн боловсруулалт
  • Хиймэл оюун ухаан, машин сургалт
  • Био инженерчлэл
  • Их өгөгдөл

Салбарын багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны чадавхийг дээшлүүлэхийн тулд гадаадын их, дээд сургуулиудад докторантурт суралцуулах, туршлагатай багш судлаачдыг дагалдан ажиллуулсны үр дүнд тодорхой ахиц  гарлаа.

Сүүлийн  жилүүдэд импакт фактор өндөр олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн тоо нэмэгдэж байна. Багш нарын мэдээллээс харна уу.