ШУТИС ба Энэтхэг улсын IEC их сургуультай хамтарсан 3+1 хөтөлбөрийн танилцуулга


        3+1 хөтөлбөр гэж юу вэ?
Эхний 3 жил Монголдоо ШУТИС-ийн хөтөлбөрөөр, төгсөх сүүлийн нэг жилдээ Энэтхэгт IEC хөтөлбөрөөр суралцаад ШУТИС болон IEC-ынбакалаврын зэргийн диплом зэрэг авна.

        Ямар мэргэжлийн оюутнууд хамрагдах вэ?
ШУТИС-ийн МХТС-ийн програм хангамж, мэдээллийн систем, мэдээллийн технологи мэргэжлээр суралцаж буй оюутнуудад зориулагдсан.

       Ямар шалгуур хангасан оюутан хамрагдах вэ?
 -Англи хэлтэй
 -Голч 2.0-оос дээш
 -IEC-д програм хангамжийн мэргэжлээр суралцаж төгсөх бол ШУТИС-ийн програм хангамжийн мэргэжлийн 86 кредитын30 хичээлийг үзэж дуусгасан
 -IEC-д мэдээллийн технологи мэргэжлээр суралцаж төгсөх бол ШУТИС-ийн мэдээллийн систем мэргэжлийн 92 кредитын 32 хичээлийг үзэж дуусгасан
 -Төлбөрийн чадвартай

       Энэтхэгт нэг жилд ямар хичээл үзэх вэ?
IEC-д програм хангамж мэргэжлээр суралцаж төгсөх бол 42 кредитын 13 хичээл, мэдээллийн технологи мэргэжлээр суралцаж төгсөх бол 36 кредитын 12 хичээлүзнэ.

       Энэтхэгт ямар хичээл үзэх вэ?

  Д/д

                       IEC хичээл

     Кредит

   1

  IT in Forensic Science

       2

   2

  Digital Image Processing + Lab

       4

   3

  Cryptography & Network Security + Lab

       3

   4

  Game Programming

       2

   5

  Data Mining and Warehousing

       3

   6

  Pattern Recognition

       4

   7

  Distributed System + Lab

       4

   8

  Software Testing

       3

   9

  Project Lab-1 (Mini Project)

       3

   10

  Multimedia Systems

       3

   11

  Mobile Computing

       3

   12

  Artificial Intelligence + Lab

       4

   13

  Project Lab (Major Project)

      12

 


Оюутны дотуур байр жилийн 2500USD. Үүнд байр, хоол, онгоцны буудлаас угтан авч сургуульд хүргэх, сургуулиас онгоцны буудал хүргэх зардал орсон
Дотуур байр ямар үнэтэй вэ?Төлбөр?
Энэтхэгт сургалтын төлбөр жилийн 2500USD байна. Бүртгэлийн хураамж 200USD эндээ хураалгана

Гадуур байрлаж болох уу?
Гадуур байрлаж болно. Ойролцоогоор сарын ойролцоогоор ганцаараа 160-400USD. Сарын 80-100USD хоолонд зарцуулдаг юм байна

Англи хэлний бэлтгэл бий юу?
Энэтхэгт суралцахаас өмнө зуны 3 сар англи хэлний курсыг IEC сургууль зохион байгуулдаг. Төлбөр нь 850USD. Дуусгаад мэргэжлийн сургалтандаа суралцдаг

Энэ хөтөлбөрт суралцсан ШУТИС-ийн оюутан байна уу?
2014 оны 6-p сард мэдээллийн системийн 3-p курс төгссөн 7 оюутан одоо тэнд суралцаж байна

IEC сургуулийн веб сайт хаяг?
http://www.iecuniversity.com 
http://www.iec.edu.in

Хаана бүртгүүлэх вэ?
ШУТИС-ийн МХТС-ийн 305 тоот өрөөнд хөтөлбөрийн зохицуулагчтай уулзана.
Утас:99150586, 99081951
Дэлгэрэнгүйг https://www.facebook.com/groups/351956814889051/ FB-ийн "Төгсөх жилдээ Энэтхэгт сурья" групп