Товч түүх: Мэдээлэл холбооны технологийн сургууль нь 2000-2001 оны хичээлийн жилээс докторантурын өдрийн хөтөлбөрт элсэлтээ авч эхэлсэн. Жил бүр дор дурдсан хэлбэрээр оюутан элсүүлэн сургадаг. 
      > Докторантурт өдрийн хөтөлбөрт жилд 1-2 удаа элсэлт 
Энэ сургалтанд мэдээлэл холбооны технологийн салбарын магистрын боловсролтой иргэд элсэлтийн журмын дагуу элсэн суралцдаг. 

        Суралцах хугацаа: 3-4 жил буюу сургалтын 6-8 улирал

        Суралцах мэргэжил: 

  • Мэдээллийн технологи 
  • Электрон системийн автоматжуулалт
  • Электроник
  • Утасгүй холбоо 
  • Цахилгаан холбоо 
  • Програм хангамж
  • Оптик холбоо 
  • Сүлжээний технологи
  • Телевизын техник технологи

Элсэлт:Жил бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сургуулийн сайтаар элсэлтийн өдрүүдийг зарлана.Докторын элсэлтийг 5-р сарын 20-ноос хойш зохион байгуулдаг

       Хичээл сургалт:
          1.  9-р сарын 1-нээс эхлэн 7 хоногийн ажлын 5 өдөр 16.20-21.10 цагт хичээллэнэ. 
          2.  Улирал бүр 12 кредитийн хичээл үзнэ. 


Жич: Бүх хөтөлбөрүүдийн 1 кредитэд оногдох сургалтын төлбөрийн хэмжээг ШУТИС-ийн удирдах зөвлөл жил бүр тогтооно.

Бүртгэл: Докторантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг жил бүрийн зарлагдсан хугацаанд ШУТИС-ийн Т- байрны Магистрантур, Докторантурын Албаны 306 тоот өрөөнд бүртгэнэ. 


Элсэгчдээс мэргэжлийн болон гадаад хэлний (орос, англи хэл) мэдлэгээр шалгалт авна.

Докторантурт элсэн суралцах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлж ирнэ үү. Үүнд: 
           1. Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
           2.  Судалгааны ажлын агуулга, чиглэл, зорилгын талаар бичсэн товч реферат (5-10 хуудас)
           3.  Бакалаврын болон магистрын дипломны баталгаажуулсан хуулбар
           4.  Дэлгэрэнгүй анкет (тусгай маягтыг МДА-наас бүртгүүлэхдээ авна)
           5.  3х4 харьцаатай цээж зураг 2 хувь 
           6.  Бүртгэлийн хураамж