Монгол улсын Боловсролын тухай, дээд боловсролын тухай хуулиуд, тэдгээрт нийцүүлэн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журмыг баримтлан Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээд боловсролын зэрэг олгох сургалт зохион байгуулан явуулж байна.

       Дээд боловсролын дипломын болон бакалаврын зэрэг олгох сургалтын гол зорилго нь бүрэн дунд боловсролтой хүнийг элсүүлэн их сургуулийн мэргэжлийн суурь боловсрол олгож, цаашид бие даан суралцах мэдлэг, чадвар эзэмшсэн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оршино. Дараах хөтөлбөрүүдээр бакалаврын сургалтыг явуулж байна.

  • Цахилгаан холбоо

Холбоо, электроник, мэдээллийн технологи, програм хангамжийн суурь мэдлэг, чадварууд эзэмшин дараа нь IP суурьтай холбооны сүлжээний технологи, оптик буюу шилэн кабель дээр суурилсан холбооны дэвшилтэт технологийн чиглэлээр нарийн мэргэшиж бакалаврын зэрэг эзэмших, мөн үргэлжлүүлэн магистр, докторын сургалтанд хамрагдах боломжтой.

Монгол Улсын хамгийн анхны магадлан итгэмжлэгдэгсэн хөтөлбөр бөгөөд 2014 оноос эхлэн олон улсын инженер технологийн чиглэлийн сургалтын шинэ арга болох CDIO аргыг хэрэгжүүлж буй ШУТИС-ийн цөөхөн хөтөлбөрийн нэг. 

  • Утасгүй холбоо

Холбоо, электроник, мэдээллийн технологи, програм хангамжийн суурь мэдлэг, чадварууд эзэмшин дараа нь радио долгион ашигласан утасгүй холбооны технологи, үүрэн холбооны технологи, сансрын холбооны технологи, радио телевизийн студи, сүлжээний чиглэлээр нарийн мэргэшиж бакалаврын зэрэг эзэмших, мөн үргэлжлүүлэн магистр, докторын сургалтанд хамрагдах боломжтой. 2009 онд магадлан итгэмжлэгдэгсэн хөтөлбөр бөгөөд 2014 оноос эхлэн олон улсын инженер технологийн чиглэлийн сургалтын шинэ арга болох CDIO аргыг хэрэгжүүлж байна. 

  • Сүлжээний технологи

Мэдээллийн технологи, програм хангамж, холбоо, электроникийн суурь мэдлэг, чадварууд эзэмшин дараа нь IP суурьтай мэдээлэл холбооны болон компьютерийн сүлжээний технологийн чиглэлээр нарийн мэргэшиж сүлжээг  загварчлах, тохируулах, гэмтэл саатлыг илрүүлэх, засварлах, сүлжээг халдлагаас хамгаалах, серверийн орчинд ажиллах зэрэг  ур чадваруудыг бакалавр, магистр, докторын сургалтаар эзэмших болно. 2012 онд магадлан итгэмжлэгдэгсэн хөтөлбөр бөгөөд 2014 оноос эхлэн олон улсын инженер технологийн чиглэлийн сургалтын шинэ арга болох CDIO аргыг хэрэгжүүлж байна.

  • Програм хангамж

“Програм хангамж” (ПХ) мэргэжлийн магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр програмын удирдлагатай аливаа системийн ПХ –ийг боловсруулан хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. Бэлтгэгдсэн мэргэжилтэн ПХ –ийн хөгжүүлэлтийн төлөвлөлт, шинжилгээ, зохиомж, хэрэгжүүлэлт, нэгтгэл, туршилт, ашиглалтын бүх шатанд компьютерийн ухааны дэвшилтэд технологийг ашиглах дараах чадварыг эзэмших болно. 

  • Системийн аюулгүй байдал

“Системийн аюулгүй байдал” (САБ) мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр төр болон хувийн хэвшилийн үйлдвэр үйлчилгээний бүхий л салбарын компьютерийн сүлжээ болон түүний ашиглаж буй мэдээллийн ситемийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. Бэлтгэгдсэн мэргэжилтэн аливаа мэдээллийн системийн аюулгүй байдлын нууцлал, хамгаалал, найдвартай ажиллагааны талаас хангахдаа компьютерийн ухаан, сүлжээний технологийг ашиглаж дараах чадварыг эзэмшинэ. 

  • Мэдээллийн технологи

Мэдээллийн технологи мэргэжлээр мөгсөгч нь мэдээлэл, холбооны  технологийн өндөр мэдлэгтэй, нийгэм, эдийн засгийн бүх салбарт ажиллах боломжтой, байгууллагын мэдээллийн технологийн үйлчилгээг хариуцан ажиллах, төлөвлөх, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэнэ.

  • Мэдээллийн систем

Мэдээллийн систем мэргэжлээр төгсөгч нь байгууллагын бизнес процессын шаардлагыг тодорхойлж, мэдээллийн системийн төрлүүд болох бүртгэл боловсруулах/ удирдлагын/шийдвэр гаргалтыг дэмжих/стратегийн мэдээллийнсистемийг бүтээх/хөгжүүлэх, энтерпрайз системүүд хөгжүүлэх улмаар цахим компани болгон хөгжүүлэх, аюулгүй байдлыгханганажиллах, мэдээллийн технологийн тусламжтай шинэ бүтээгдэхүүн/үйлчилгээг санал болгох, мэдээллийн технологийг нэвтрүүлэх  ажлыг гүйцэтгэнэ. 

  • Электрон системийн програм хангамжийн инженер

Энэ мэргэжлээр төгсөгч нь электрон систем болон автомат системийг зохион бүтээх, хөгжүүлэх, програмчлах чадвартай зохион бүтээгч инженер болно.

  • Автоматжуулсан системийн инженер

Энэ мэргэжлээр төгсөгч нь үйлдвэрлэлийн процессийг автоматжуулах электрон системийг загварчлах, нэвтрүүлэх, хөгжүүлэх автоматжуулалтын зохион бүтээгч инженер болно.

  • Эмбэддэд системийн инженер

Энэ мэргэжлээр төгсөгч нь бие даасан ухаалаг электрон систем болон робот системийг загварчлах, зохион бүтээх, хөгжүүлэх чадвартай зохион бүтээгч инженер болно.