Сургалтын алба


Сургалтын алба нь оюутан таныг МХТС-ийн оюутан болох хүсэлт гаргахаас авахуулаад төгсөх хүртэл үйлчлэхээс гадна төгссөний дараа ч мөн холбоотой ажилладаг нэгж юм. Бид МХТС -ийн суралцагч таныг дээд боловсролын зэрэгтэй иргэн болон төлөвшихөд тань хамгийн ойр ажиллаж байгаа баг бүрэлдэхүүн юм.

Сургалтын албаны үндсэн чиг үүрэг

Сургалтын алба нь дараах чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  • Суралцагч таныг суралцуулж дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрийг МХТС -ийн тэргүүний эрдэмтэн багш нараас бүрдэх хөтөлбөрийн хороод олон талын судалгаа, шинжилгээн дээр үндэслэн боловсруулдаг билээ. СА нь эдгээр хөтөлбөрийн хороодтой нягт хамтран ажиллаж, батлагдсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавьж, үнэлгээ өгдөг.
  •  Хөтөлбөрийн хүрээнд сургалтын үйл ажиллагаа эрхлэх бөгөөд үүнд элсэлт, оюутны бүртгэл, сургалтын технологи, төгсөлт зэрэг үйл ажиллагааг Монгол улсын хууль, тогтоол, ШУТИС-ийн дүрэм, Сургалтын журам болон бусад холбогдох бичиг баримтын дагуу явуулна.

Бид танд Сургалтын албараа дамжуулан дараах үйлчилгээг үзүүлнэ.Үүнд:

1.    Суралцагчын суралцах үйл ажиллагааг дэмжихтэй холбогдуулан:

  • Хичээл, мэргэжил сонгоход зөвлөгөө өгч, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа болон бусад шаардлагатай мэдээллээр хангах
  • Суралцагчын санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч, хариу өгөх, холбогдох нэгжээр шийдвэрлүүлэх
  • Суралцагчын суралцах хугацааны холбогдох тодорхойлолт олгох
  • ШУТИС-ийн хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа, Эрдмийн баяр зэрэг сургалттай холбоотой тэмдэглэлт үйл ажиллагаануудыг зохион байгуулах

2.    Суралцагчын суралцах хугацаанд гарч буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, тусламж дэмжлэг үзүүлэхтэй холбогдуулан:

  • Оюутныг дотуур байранд оруулах
  • Суралцагчийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах
  • Суралцагчын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн зах зээлийн судалгаа хийж оюутанд мэдээлэх, хөдөлмөрийн харилцаа, зах зээлд бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулах
  • Суралцагчын нийгмийн бусад шаардлагатай үйлчилгээнд хамруулах
  • Оюутны байгууллагуудтай хамтран ажиллах
  • Суралцагчын соёл, хүмүүжил, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах

Та доорхи бичиг баримтуудыг өөрийн харьяаллын Сургалтын албанаас авч болно. Үүнд:

  • Дүнгийн тодорхойлолтыг автомат машинаас дэд захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсаныг авах.
  • Чөлөө авахад чөлөө хүсэх маягтыг СА-ны оюутны бүртгэл хариуцсан мэргэжилтнээс авч бөглөн зааварлагчид өгнө.
  • Үргэлжлүүлэн суралцах хүсэлт гаргахдаа СА-ны оюутны бүртгэл хариуцсан мэргэжилтэнд хандана.
  • Хичээлийн хуваарь, хичээл сонголт, баталгаажуулалт хийхтэй холбоотой асуудал гарвал СА-ны хичээлийн зохицуулагчид хандана.