Эрдэм шинжилгээ


МХТС-ийн багш, судлаачид, магистр, доктор,оюутан нарыг захиалгат төсөл, гэрээт ажил, хөтөлбөрүүдэд оролцуулан мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн бодлого, стратегийн асуудлаар санал, төслийг боловсруулж, эрдэм шинжилгээ, туршилт, технологийн боловсруулалт, инноваци нэвтрүүлэлтийн чиглэлээр гадаад орнуудын болон дотоодын бизнес, үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

          Дараах чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна

• Салбарын хөгжлийн бодлого, стратегийн асуудлаар санал, төсөл боловсруулна. 
• Сургуулийн эрдэм шинжилгээ, технологийн боловсруулалт, инноваци нэвтрүлэлтийн чиг  хандлага, төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэлтийг зохион байгуулна.
• Гадаад орон, олон улсын байгууллага, дотоодын бизнес, үйлчилгээний байгууллагатай  хамтран ажиллах гэрээ, захиалгат ажил, хөтөлбөрүүдийн мониторингийг эрхэлнэ.
• Салбар, багш, судлаачдын судалгаа, боловсруулалтын ажлыг уялдуулан зохион байгуулж,  аргачлал-менежментийн зөвлөгөө өгч тусална.
• Магистр, доктор оюутнуудын эрдэм шинжилгээ, технологи дамжуулалт, инноваци    нэвтрүүлэлтийн ажлыг зохион байгуулж зохицуулна.