Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2019” сэдэвт намрын улирлын магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

2019-2020 хичээлийн жилийн намрын улирлын Доктор (Ph.D), профессор Г.Цогбадрахын нэрэмжит “Мэдээлэл, Холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг-2019 магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар  зохион байгуулагдав.

Эхний шатанд Холбооны салбарт магистрын 17 илтгэл, доктор оюутны 1 илтгэл, Электроникийн салбарт магистрын 6 докторын 1 илтгэл, Мэдээллийн технологийн салбарт магистрын 3 илтгэл, Компьютерийн ухааны салбарт магистрын 2 илтгэл, докторын 1 илтгэл, Мэдээллийн сүлжээ аюулгүй байдлын салбарт магистрын 1 илтгэл хэлэлцүүлсэн юм. Салбараас шалгарсан өгүүллүүдийг Г.Хишигжаргал, Д.Эрдэнэчимэг, И.Цэрэн-Онолт, Д.Сарангэрэл, Ч.Эрдэнэбат нарын редакцийн бүрэлдэхүүн тунгаан дүгнэлт өгсний дагуу өгүүллүүдийг засварлан  2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр  сургуулийн нэгдсэн хуралд магистр оюутны 11, доктор оюутны 3 илтгэлийг хэлэлцүүлэв

Хуралд доктор (Ph.D), дэд профессор Ж.Жавзансүрэн, доктор (Ph.D), профессор Б.Дамдинсүрэн доктор (Ph.D) Ш.Ганболд, доктор (Ph.D), дэд профессор Ц.Ганбат, доктор (Ph.D), дэд профессор Б.Батзолбоо, доктор (Ph.D) Л.Одончимэг, МХТ-ийн сургалтын төвийн захирал Б.Энхтөгс нар илтгэлүүдийг сонсож магистр оюутны ангилалд 3, доктор оюутны ангилалд 2 илтгэлийг шалгаруулж өргөмжлөл,  80-200 мянган төгрөгөөр урамшуулав.

Докторын ангилалд:

I-р байр             Гүн сургалтын аргыг ашиглан зорилтот сэдвийн дагуу жиргээний сэтгэгдлийн мэдрэмжийг шинжлэх нь”

Илтгэгч: Д.Энхзол /Компьютерийн ухааны салбарын докторант/

            Удирдагч: Доктор (Ph.D), дэд проф., Б.Сувдаа /МУИС, ХШУС, МКУ тэнхим/

 

II-р байр           “Төмөр замд утасгүй мэдрэгчтэй сүлжээг нэвтрүүлэх судалгаа”

Илтгэгч: Т.Төгсжаргал /Холбооны салбарын докторант/

            Удирдагч: Доктор  (Ph.D) Г.Хишигжаргал /ИАТС-ийн МХТСалбарын эрхлэгч/

 

Магистрын ангилалд:

I-р байр             ILS/DME системд нөлөөлж буй интерференцийн судалгаа

Илтгэгч: Г.Мөнхдэлгэр  / Утасгүй холбоо хөтөлбөрийн  магистрант /

            Удирдагч: Доктор (Ph.D), дэд профессор Н.Эрдэнэхүү /МХТС-ийн дэд захирал/

 

II-р байр           “Контентуудыг төсөөтэй байдлаар нь үнэлэн ялгах нь”

Илтгэгч: А.Алтанхуяг  /Программ хангамж хөтөлбөрийн магистрант /

            Удирдагч: Доктор (Ph.D)  Д.Золзаяа  /КУС-ын ахлах багш/

 

III-р байр          “Эрчим хүчний хэрэглээний мониторингийн систем байгуулах нь”

Илтгэгч: С.Мягмар-Очир /Электроник хөтөлбөрийн магистрант/

            Удирдагч: Доктор (Ph.D)  Ц.Тэнгис  /ЭС-ын ахлах багш/

 

Цаг заваа гарган мэргэн шүүсэн эрхэм багш нартаа болон өгүүллийн редакц хийсэн гишүүддээ, хуралд өгүүллээ хэлэлцүүлэн оролцсон нийт оюутнууд, тэдний судалгааны ажлын удирдагч нарт хурал зохион байгуулагчдын зүгээс талархалаа илэрхийлье.

НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ