БНСУ-ын Дангүг Их сургууль, Чүнбүг их сургуульд суралцах

“Оюутан солилцооны хөтөлбөр” -т суралцахыг урья

ШУТИС, БНСУ-ын Дангүг их сургууль, Чүнбүг их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан солилцооны 1 жилийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын материалыг 10.21~ 10.30 хүртэл хүлээн авна.

 Тавигдах шаардлага:

  • ШУТИС-ийн оюутан байх.
  • Үнэлгээний голч дүн 3.0-аас дээш байх.
  • 1-3 курсийн оюутан байх

Суралцах хүсэлтэй оюутнууд дараах линкээр орж сурч буй ижил мэргэжил байгаа эсэхийг шалгаж, сонгоно.

http://www.dankook.ac.kr/web/international/113

https://cia.chungbuk.ac.kr/foreign/10000/10200.php?lan=en&test=on

Бүрдүүлэх материал:

  1. Сургуульд суралцахыг хүссэн анкет, суралцах төлөвлөгөөг

             http://www.dankook.ac.kr/web/international/application1

https://cia.chungbuk.ac.kr/foreign/10000/10200.php?lan=en&test=on

линкээр орж татаж авч бөглөнө.

  1. Бүрэн дунд боловсролын гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар
  2. Одоо сурч буй сургуулийн тодорхойлолт
  3. Дүнгийн тодорхойлолт, Дэд захирлын гарын үсэг, тамгатай байх
  4. Профессор багшийн тодорхойлолт (Recommendation Letter)
  5. Эцэг эхийн өргөдөл /Солонгост сурах хугацаанд дотуур байрны төлбөр, эрүүл мэндийн даатгал, амьжиргааны төлбөрөө өөрөө төлөх чадвартай бөгөөд оюутан солилцооны хөтөлбөрт хамруулж өгөхийг хүссэн/
  6. Гадаад паспортын хуулбар

Бүх материалыг англи хэл дээр орчуулж, скайнердан ГХС-ийн 1-322 тоотод /96669710, mend@must.edu.mn, Н.Мэнд/ цаас болон файл хэлбэрээр авч ирнэ.

Суралцах хугацаа:                2020.03.01 ~ 2021.01.01

Хамрагдах оюутны тоо:        10

Сургалтын төлбөр:               30 кредитийн төлбөрийг ГХС-ийн дансанд хийх. /Очсон сургуульдаа сургалтын төлбөр төлөхгүй/

Жич: Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутан нь Солонгосын боловсролын яамнаас гаргасан “Гадаад оюутан суралцуулах журам”-ын дагуу солонгос эсвэл англи хэл дээр хичээл чөлөөтэй ойлгох чадвартай байх ёстой бөгөөд солонгос хэлний мэдлэггүй оюутан 2019.11.04~02.21 дуустал 6 кредит цагийн солонгос хэлний төлбөртэй сургалтад сууна. Сургалт ГХС дээр зохиогдох ба долоо хоногт 3 удаа, өдөрт 4 цагаар хичээллэнэ. Дотуур байрны төлбөр, амьжиргааны зардал, онгоцны билетийг оюутан өөрөө хариуцна.

ШУТИС Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

Гадаад Хэлний Сургууль 2019.10.18