ШУТИС-ийн Шилдэг ном сурах бичиг, орчуулгын бүтээл, нэг сэдэвт бүтээл, гарын авлага шалгаруулах уралдаан

ШУТИС-ийн 60 жилийн ойд зориулсан ШУТИС-ийн Шилдэг ном сурах бичиг, гарын авлага, орчуулгын бүтээл, нэг сэдэвт бүтээл шалгаруулах уралдаан 2019 оны 09 дүгээр сарын 6-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулагдав. Тус уралдаанд манай сургууль багш судлаачдын 3 сурах бичиг, 3 орчуулгын бүтээл, 2 гарын авлага, 1 нэг сэдэвт бүтээлээр оролцож Шилдэг Орчуулгын бүтээл төрөлд

1-р байранд  МХТС-ийн Э.Батцэцэг, Т.Лхагвасүрэн, П.Бумдүүрэн нарын “Өгөгдлийн холбоо ба компьютерийн сүлжээ” ном шалгарч Батламж, 1 сая төгрөг

2-р байранд МХТС-ийн О.Балдангомбо, Н.Чулуунбанди, Ч.Оюу, Т.Лхагвасүрэн, Ц.Ариунаа, Ц.Балжинням, Б.Өсөхбаяр, Б.Ариунзаяа  нарын “Инженерчлэлийн эдийн засаг” ном шалгарч Батламж, 800000 төгрөгөөр тус тус шагнагдав.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.