ШУТИС-ИЙН 60 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН 60 ШИЛДЭГ ОЮУТАН ШАЛГАРУУЛЛАА

ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан ШУТИС-ийн 20 гаруй мянган оюутан залуусын дундаас  сургалт, эрдэм шинжилгээ, урлаг, спортын олон уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргасан оюутан залуусыг шагнан урамшуулах, тэднийг алдаршуулах зорилготой “МАНЛАЙЛАЛ – ОРОЛЦОО - ХӨГЖЛӨӨР ТҮҮЧЭЭЛСЭН 60 ЖИЛ” арга хэмжээг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр ШУТИС-ийн шилдэг 60 оюутан, сурагчийг тодруулж, 260 оюутанд гарын бэлэг гардуулан,  “Шилдэг анги”, “Шилдэг клуб”, “Шилдэг оюутны зөвлөл”-ийг тодруулан, шагнаж урамшуулсан юм.  Шилдэг 60 оюутны 19 нь МХТС-ийн оюутнууд байв Үүнд: “ШИЛДЭГ ЗОХИОН БҮТЭЭГЧ” оюутнаар “ABU ROBOCON 2019 ULAANBAATAR” олон улсын роботын тэмцээнд 1-р  байр эзэлсэн Электроникийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Ц.Хүрэлбаатар удирдагчтай, М. Өсөхбаяр ахлагчтай “Mongolia-I” багийн гишүүд, “ABU ROBOCON 2019 ULAANBAATAR” олон улсын роботын тэмцээний тусгай байр /Тоyoto Award/ шагналт Электроникийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Б.Дорж удирдагчтай, Х. Лодоншарав ахлагчтай “Mongolia –II” багийн гишүүд нийт 14 оюутан, “ШИЛДЭГ СУДЛААЧ” оюутнаар 3 оюутан, МАНЛАЙЛАГЧ” оюутнаар 2 оюутан шалгарсан байна.

 

 

 

Шилдэг оюутнуудын нэрс

ШУТИС-ийн ШИЛДЭГ АНГИ-аар МХТС-ийн Ц.Хүрэлбаатар, Б.Дорж багшаар удирдуулсан Электроникийн  салбарын 4 дүгээр дамжааны анги шалгарчээ.