ШУТИС түүхт 60 жилээ бүтээлцсэн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан түүхт 60 жилийн ойн жилдээ ШУТИС-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт сууж буй ахмадуудаа 9 дүгээр сарын 30-нд нэгдсэн байдлаар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тус арга хэмжээнд ШУТИС-ийн захирал Б.Очирбат тэргүүтэй удирдлагууд,  бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцлоо. МХТС-ийн ахмадуудаас Д.Гарам-Очир сайд ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагнал, О.Цэцэгээ багш Pекторын нэрэмжит шагнал, Т.Рэнцэндорж, Д.Сүхболд багш нар МХТС-ийн захирлын нэрэмжит шагналаар шагнагдлаа.

Сургуулийнхаа ахмадуудад ШУТИС -ийн үүсч хөгжсөний 60 жил, Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дах өдрийн  баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Ахмад үеийн багш нарт
Хийхгүй ажил гэж байгаагүй
Хөгжим баривал дуучин
Клубт очвол жүжигчин
Багт гарвал ухуулагч
Байшин барьвал инженер
Бүлээрсэн хүүхдэд эмч

явсан МХТС-ийн  ахмад багш нартаа урт удаан он жилүүдийг бидэнтэйгээ өнгөрүүлж сургааль ерөөлөө хайрлаж явахыг хүсэн ерөөе.