Оюутнуудын анхааралд

2019-2020 оны хичээлийн жилд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт шинээр захиалах, сунгах хүсэлтэй оюутнууд 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны  дотор бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд дараах бичиг баримтыг бүрдүүлэн өгнө үү.

  1. Цахим төлбөрийн карт шинээр захиалах
  • Цахим төлбөрийн карт захиалах мэдүүлэг http://must.edu.mn/mn/niitiin-teevrina-honglolt/ татаж бөглөх;
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Оршин суугаа болон түр оршин суугаа газрын тодорхойлолт
  • Төлбөр төлсөн баримт  / УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014869 тоот дансанд 3600 төгрөгийг тушаана/
  1. Цахим төлбөрийн карт сунгуулах

2018-2019 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих цахим төлбөрийн карт авсан. 2019-2020 оныоны хичээлийн жилд дахин ашиглах нөхцөлийг хангасан оюутнуудын картыг сунгана.

  • Цахим төлбөрийн карт;
  • Төлбөр төлсөн баримт /УБСК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475016875 тоот дансанд 1000 төгрөгийг тушаана/
  1. Цахим төлбөрийн карт дахин авах, хөнгөлөлттэй зорчих эрхийг сунгуулах

2018-2019 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчих цахим төлбөрийн карт аваад хаяж үрэгдүүлсэн, хугалж гэмтээсэн оюутнууд 2019-2020 оны хичээлийн жилд дахин картзахиална.

  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Оршин суугаа болон түр оршин суугаа газрын тодорхойлолт;
  • Төлбөр төлсөн баримт / УБСК-ийн Төрийн банкны 105700523235 тоот дансанд цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3600+1000 /картын үнэ+сунгалт/ төгрөгийг тушаана/

 

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА